x

Ё.Бат-Эрдэнэ: Ёртой юм шиг "Казино ороод үзчих юмсан" гэдэг бодол төрдөг байсан

Гэрэл зургийг ikon.mn

 

-Ё.Бат-Эрдэнэ: Ёс зүйн зөрчил гаргасандаа нийт гаальчдаасаа уучлалт гуйж байна-

Төрийн албан хаагчид мөрийтэй тоглосон гэх асуудал өнгөрсөн долоо хоногт дэгдэж, Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулан хэлэлцэж, холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй. Мөрийтэй тоглосон асуудалд холбогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таныг мөрийтэй тоглосон асуудлаар Засгийн газар шийдвэр гаргаад байна. Тэр үед та томилолтоор явж байсан гэв үү. Шийдвэрийг яаж хүлээж авав?

-Юуны өмнө энэ бол ёс зүйн хувьд алдаа. Тийм учраас ёс зүйн зөрчил гаргасан даа, намайг ажил төрөлд томилж, өдий болтол дэмжиж ирсэн, надтай хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, тэр тусмаа гаалийн байгууллагынхаа хамт олон, нийт гаальчдаасаа уучлалт гуйя.

Болсон процессын хувьд бол ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд даргатай бид жилд нэг удаа харилцан нэгнийхээ нутагт уулзаж, гаалийн зөрчилтэй тэмцэх ажлын талаар хэлэлцдэг уламжлалтай.

Энэ удаагийн уулзалт ОХУ-ын Владивосток хотод болох байсан учраас би ОХУ руу томилолтоор явсан. Томилолтоор явах замд онгоцны рейс тэгж таараад Солонгост нэг хоносон юм. Шөнө очоод өглөө нь явсан хэрэг.

Казиногийн хажуугийн буудалд бууж таарсан. Манайд чинь Казиногийн хуулийн Ажлын хэсэг гэж байдаг шүү дээ. Би дэд ажлын хэсгийн гишүүн. Хууль дээр ажиллаж байхдаа ёртой юм шиг “Тийшээ ороод үзчих юмсан” гэдэг бодол төрдөг байсан. Тиймээс хажууд нь буусных яваад орчихсон.

Шөнө нэг, хоёр цагийн үед орсон байх. Ороод 100 доллар солиод жаахан суусан. Уг нь бол мань мэтийн хүний тоглох ч газар биш байсан. Жаахан сууж байгаад гарсан. Өглөө нь нисээд Владивосток хотод оччихоод оросуудтайгаа уулзалт хийгээд сууж байтал мэдээ ирсэн.

“Засгийн газрын хуралдаанаар өөрийн чинь асуудал орж байна" гэж. Нэгэнтээ уулзалт хийж байсан болохоор ажлаа хийж дуусгаад өнгөрсөн бямба гаригт Монголд ирлээ. Иймэрхүү л үйл явдал боллоо.

-Хууль хяналтынхан танаас мэдүүлэг, байцаалт авсан уу?

-Энэ чинь өөрөө хуулийн байгууллага дуудаад байцаалт авах хэрэг биш. Энэ бол ёс зүйн хувьд буруу. Гэхдээ гэмт хэрэг биш. Би хулгай дээрэм хийсэнгүй, авлига авсангүй, албан тушаалаа урвуулан ашигласангүй. Тийм учраас хуулийн байгууллага дуудахгүй байх гэж бодож байна.

-Ямар хуулийн зүйл заалтаар таныг албан тушаалаас чөлөөлж байна гэсэн бэ?

-Яг хуулийн зүйл заалт гэхээр хэцүү. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас баталдаг. Тэр дүрмийн дагуу буруутгаж байх шиг байна. Нарийн сайн мэдэхгүй байна.

Ямартаа ч энэ хуулиар буруутгаж байгаа гэж ойлгосон. Төрийн албаны тухай хуульд ёс зүйн асуудлыг хоёр хуваадаг. Улс төрийн алба, төрийн тусгай албаны албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.

Харин төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг Засгийн газраас тогтооно гэсэн зохицуулалт байгаа. Би төрийн тусгай албан хаагч. Гаалийн улсын байцаагч өөрөө төрийн тусгай албан хаагч байдаг. Тэгэхээр тэр дүрмийн дагуу гэхээр бас их авцалдахгүй байх шиг.

Одоогийн байдлаар ний нуугүй хэлэхэд төрийн тусгай албан хаагч, улс төрийн албан хаагчийг энэ дүрмээр казинод орж болохгүй, орвол ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт байхгүй гэж ойлгоод байгаа юм. Гэхдээ энэ бол казинод орсноо зөвтгөж байгаа хэрэг биш шүү. Ийм заалт байхгүй гээд далимдуулаад тийшээ ороод тоглоод байх нь буруу.

Тиймээс би өөрийгөө зөвтгөж ярьж байгаа зүйл биш гэдгийг ойлгоорой. Өөрөө хуулийн зүйлт заалт гэж асуусан учраас хэлж байна. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

-3ГXЭГ-ын дaргa, Сангийн сайдтай уулзсан уу. Юу гэж байх юм?

-Сангийн сайдтайгаа уулзсан. Уучлалтаа гуйгаад үнэнээ хэлсэн. “Юуг нь нуух вэ, 100 доллар солиод суусан” гэдгээ хэлсэн. Сайд бол “Болчимгүй юм хийлээ дээ, та” гэж байсан. Сүүлийн хоёр жил байгууллага маань ачаалалтай, ажил ихтэй байснаас би ээлжийн амралтаа аваагүй байсан юм. Тиймээс “Шийдвэр гартал амралтаа авч болох уу” гэж сайдаас хүссэн. Тэр хүрээндээ одоогоор амарсан байдалтай байна даа.

-Засгийн газрын шийдвэрийг улс төртэй холбох хүмүүс ч байна. Мэдээж таны хэлснээр энэ бол буруу асуудал. Гэхдээ урьд өдөр нь хилийн чанадад болсон асуудлыг маргааш нь Засгийн газар хэлэлцсэн гэхээр их л шуурхай явчихаж. Танд юу гэж бодогдох юм?

-Миний тухайд бол би өөрөө улс төрийн хүрээний хүн биш. Хуучны хэллэгээр би зүгээр л төрийн хар хүн. Төрд зүтгэж ирсэн. Улс төрөөр явж байгаагүй. Аль ч намын үед ажиллаж байсан. Тийм болохоор миний энэ асуудал улс төртэй холбоогүй байх гэж бодож байна.

Харин хууль хяналтын байгууллагууд ажиллагаа явуулж байхад л таарчихав уу даа гэж бодож байгаа. Би энэ албанд Засгийн газраас томилогдсон хүн. Тийм болохоор томилсон хүнийхээ асуудлыг Засгийн газар хэлэлцсэн байх.

Харин шуурхайгийн хувьд нотлох баримтаар нотлогдсон гээд шийдсэн байх даа. Одоогоор “Чамайг тэглээ” гэсэн албан ёсны шийдвэр гар дээрээ аваагүй байна.

-Тантай хамт МИАТ компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан халагдах шийдвэр сонссон. С.Баатарцогттой хамт казино орсон хэрэг үү?

-Үгүй, би тэр хүнийг огт танихгүй. Тэнд байсан ч юм уу, мэдэхгүй. Би тэнд ганцаараа л орсон. Томилолтоор цуг явсан хүмүүс амарсны дараа би гараад өөрөө яваад орчихсон хэрэг. Тийм болохоор би тэр хүнийг танихгүй, хэн нэгэн хүн намайг уруу татаагүй.

-Солонгосын казинод монголчууд их тоглодог гэдэг.Тантай монголчууд таарсан уу?

-Мэдэхгүй. Ялгагдахгүй юм билээ. Аль нь монгол гэдэг нь. Монгол хүнтэй ч тааралдаагүй.

-Олон нийтэд ил болсон зургаас харахад таны өмнөөс авсан зураг байсан. Хэн авсныг тодруулж үзсэн үү?

-Лав л монгол хүн авсан байж таараа. Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдэлд ард түмний зүгээс ирсэн мэдээллийн дагуу гэж байсан. Уг нь би тийм их нэр алдартай, олны танил хүн биш. Намайг хүн танихгүй. Надтай гаалийн шугамаар харьцдаг нь ч тэр бүр надтай уулздаггүй. Хэрвээ таньдаг хүн байсан бол хүрээд ирэх байсан байлгүй дээ. 

-Таныг казинод ганцаараа орсон гэхээр нэг л үнэмшилгүй сонсогдож байна. Хэн нэгнийг хамгаалж, нуугаад байгаа юм биш биз дээ?

-Яалаа гэж. Хэн хүн андахааргүй том ч газар. Ороод тойрч үзсэн. Янз бүрийн машинууд байсан. Рулет, покер гэх мэт есөн шидийн юм байсан. Миний ганц мэдэх нь покер. Гэвч покерын ширээ дүүрчихсэн байсан. Өнгөрч явтал нэг суудал гарлаа гэхээр суучихсан. Ёстой нэг мэнгэ нь голлосон өдөр байж.

-Өмнө нь мөрийтэй тоглож байсан байж таарах нь ээ?

-Үгүй. Түрүүн хэлсэн шүү дээ. Ажлын хэсэгт байхдаа л ёртой юм шиг орж үзье гэж бодогдоод байсан. Сая яг хувьсгалын тохироо бүрдэнэ гэгч юм боллоо л доо. Хажууд нь буудаллаж таарлаа. Покер дээр л очиж суусан. Доод талдаа 100 доллар сольчиход суулгачихдаг юм байна. Тэгээд л суусан. Уг нь бал жигтэйхэн өндөр “юм”-тай хүмүүс суудаг юм байна лээ. Жаахан суусан, явахгүй ч юм билээ.

-Казиногийн хуулийн ажлын дэд хэсгийн гишүүний хувьд тоглож үзэхийг боддог байсан гэлээ. Ажлын хэсгийнхэн энэ тухай ярилцаж байв уу?

-Тоглоом шоглоомоор “Туршлага судалъя” гэх зэргээр ярьж л байдаг. Би л ёр юм шиг болчихлоо.

-Байгууллагын нэг, хоёрдугаар удирдлагын албан тушаал хүн бүрийн анхааралд байх нь бий. Тэдний суудал ганхах шалтгаан дотроосоо эхэлдэг нь манайд хэвшил болсон. Таны асуудал ч бас ийм технологиор явчихав уу?

-Манай ерөнхий газрын удирдлагын баг сайн хамтарч ажилладаг. Ямар нэгэн зөрчил байдаггүй. Үүнийг сольчихъё, явуулчихъя гэсэн зүйл байхгүй. Би үүнд итгэлтэй байна.

Хоёрдугаарт, мэдээж би өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаал цөөнгүй хашиж ирсэн. Гаалийн хяналт бүрдүүлэлт, эрсдэлийн удирдлага, лаборатори гээд гаалийн үндсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг хариуцаж ирсэн хүн. Тийм учраас байцаагч нартаа арга хэмжээ авах тохиолдол ч бий. Зэмлэж буруушаах ч үе байдаг. Магтаж сайшаах нь ч гарна.

Ажлын шугамаар байнга тохиолддог асуудал. Тэр байтугай гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй ч сайдаж муудах асуудал гардаг. Ийм л замаар зарчимч шударга байхыг хичээж 26 жил энэ албанд ажиллалаа. Тиймээс үүнээс болоод намайг ингэлээ гэсэн бодол алга. Тэр тусмаа хамт олондоо өчүүхэн ч хар санахгүй байна.

Нэг зүйлийг энэ далимд хэлэхэд миний гаргасан энэ ёс зүйн зөрчлийг гаалийн байгууллагын ажил үйлстэй битгий хутгаасай. Хамт олны маань ажлыг битгий харлуулаасай гэж хүсэж байгаа. Гаалийн байгууллагын ажил маш сайн явж байгаа. 

-Гаалийн байгууллагад та хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ. Дэд даргын албанд хэзээ ямар шалгуураар орж байв? 

-Би ОХУ-д Эрхүүгийн их сургуулийг химич мэргэжлээр төгссөн. Дараа нь Монголоос анх удаа хоёр нөхрийнхөө хамт ОХУ-ын Гаалийн академийг гаалийн менежер мэргэжлээр 1999 онд төгсөж байлаа. Өмнө нь би Төв аймгийн Захиргаанд ажиллаж байсан. Ажилтнаас эхлээд хэлтсийн дарга ч хийж байсан.

Тэр үед Худалдаа үйлдвэрийн яамны Лицензийн товчооны салбарыг Төв аймагт байгуулах шийдвэр 1993 онд гараад, аймгийн Засаг дарга Гончиг намайг “Чи үүнийг хариуцаад ажиллуулаад яв” гэснээр Лицензийн товчооны төлөөлөгч гэдэг ажил хийж эхэлсэн.

Тун удалгүй Лицензийн товчоо гаалийн байгууллагын харьяанд шилжсэн. Тэгээд л гааль руу анх орсон доо. Тэгээд Төв аймагт анх удаа Гүний гааль гэж байгуулагдаад эхлээд би шалгагчаар ажилласан. Манайх тийм журамтай. Дараа нь Төв аймгийнхаа Гаалийн байгууллагын даргаар томилогдоод ажиллаж байтал Гаалийн ерөнхий газраас дуудаад Сэлэнгийн Гаалийн орлогч даргаар томилно гэсэн.

Би чинь олон хүүхэдтэй айлын том нь. Ээж дүү нар маань Төв аймагт байгаа гээд “Хол явж чадахгүй” гэлээ. Тамгын дарга маань “Чи сайн бодоорой”, гээд явуулсан. Найз нөхдөдөө хэллээ.

“Чи юу ярьж байгаа юм бэ. Дандаа Төв аймагтаа байна гэж юу байх вэ” гэснээр Сэлэнгийн Гаалийн орлогчоор томилогдож байлаа. Тэр бол гаалийн алба руу гүнзгий орсны эхлэл байсан. Түүний дараа Гаалийн лабораторийн эрхлэгчээр томилогдсон. Дараа нь Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын албыг хашлаа. Гаалийн ерөнхий газартаа бүх нэгжид ажиллаж үзсэн байна.

Шалгагчаас нь эхлээд Гаалийн ерөнхий газрын дэд дарга хүртлээ ажилласан. Дэд даргаар 2016 оны наймдугаар сард томилогдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байлаа.

-20 гаруй жил ажилласан салбартаа эхлүүлсэн, үр дүнг нь үзэхийг хүсэж байгаа олон ажил байгаа болов уу?

-Болдог бол эндээ ажиллалгүй яах вэ. Төлөвлөсөн ажил ч их байсан. Хийх юм ч их байна. Зохих хэмжээний мэдлэг туршлага байна. Гэхдээ түүнийг би шийдэх биш. 26 жил ажиллачихаад ингээд явна гэдэг бол харамсалтай байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 6 цаг 24 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 6 цаг 37 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 6 цаг 41 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 6 цаг 47 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 6 цаг 53 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 7 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 7 цаг 39 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 7 цаг 47 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 14 цаг 30 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top