Нийгэм

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийжээ.
2025-10-15

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Өнөөдөр Европын холбоо–Монголын бизнес, хөрөнгө оруулалтын форум эхэлнэ
2025-10-15

Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 14 хувиар өсжээ
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
2025-10-14

Шенгений бүсэд зорчигчдоос хурууны хээ, зураг авах журмыг хэрэгжүүлж эхэллээ
Шенгений бүсэд 90-ээс доош хоногийн хугацаанд зорчиж буй иргэдийг тус бүс рүү нэвтрэх болон гарахад хил дээр хурууны хээ, зураг авч бүртгэх шинэ журмыг энэ сарын 12-ны өдрөөс Шведийн Хаант Улсад хэрэгжүүлж эхэллээ.
2025-10-14

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 15-нд болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны аравдугаар сарын 15-ны 13:00 цагт болно.
2025-10-14

IKEA-ийн гүйцэтгэх захирал Йеспер Бродин НҮБ-ын дээд комиссарын албан тушаалд нэр дэвшлээ
Шведийн Засгийн газар IKEA-гийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч буй Йеспер Бродиныг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын албан тушаалд нэр дэвшүүлжээ.
2025-10-14

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилгыг шинэчлэн засварлав
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гурван давхар барилгын их засварын ажил дууслаа.
2025-10-14

Авлигатай тэмцэх газар 934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээллийг шалгав.
2025-10-14

“Шилжүүлсэн” гэх хуурамч гүйлгээгээр бусдыг залилсан хэрэг дахин бүртгэгдлээ
“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
2025-10-14

Есөнбулаг суманд баригдаж буй цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 90 хувьд хүрлээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын явцтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.
2025-10-14

Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23-нд олгоно
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулжээ.
2025-10-14

Монголд таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ
Монгол Улсын хүн амын 15-69 насныхны 24.2 хувь буюу таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна.
2025-10-14

20 жилд хэрэгжүүлсэн төслөө дүгнэж, баримтаа архивт хадгалууллаа
Монголд 20 жил үйл ажиллагаа явуулсан Каритас Чех Репаблик олон улсын төрийн бус байгууллага 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүн бүхий 503 нэгж цаасан болон 1350 дижитал баримтыг Үндэсний төв архивт хүлээлгэн өглөө.
2025-10-14

Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг сэрэмжлүүлэв
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж байна.
2025-10-14

Өвлийн дугуй хэрэглэснээр автомашины зогсох чадвар 40 хүртэл хувиар нэмэгддэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.
2025-10-14

Багахангай–Хөшигийн төмөр замын ухмал 95 хувьтай гүйцэтгэлтэй байна
“Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл”-ийн нэгдүгээр үе шатанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
2025-10-14

Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буурав
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, атны үнэ 2025 оны 9 дүгээр сард 1.5 сая төгрөг болжээ.
2025-10-14

Хадлангийн бэлтгэл өнгөрсөн оноос эрс нэмэгджээ
Улсын хэмжээнд 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 120.2 мянган тонн үр тариа, 60.6 мянган тонн төмс, 99.8 мянган тонн хүнсний ногоо, 43.0 мянган тонн таримал тэжээл хурааж, 595.8 мянган тонн хадлан, 9.3 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
2025-10-14

Өнөөдрийн онцлох үйл явдлууд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
2025-10-14

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцлоо
Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын Ерөнхий чуулган 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Руанда улсын Кигали хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа оролцов.
2025-10-13
