Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
09:00 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Нягтлан бодох бүртгэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулсан ёс зүйн өдөрлөг ММНБИ-д болно.
10:00 цагт: “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томъёо” хэлэлцүүлэг Пума империал зочид буудлын их танхимд болно.
10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 6-р хорооноос ажил хайгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг холбон зуучлах зорилготой “Хөдөлмөрийн өдөрлөг” СБД-ийн 6-р хороо, Иргэний танхимд болно.
13:00 цагт: Уран бүтээлч Д.Бадам “Сэцлэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд болно.
14:00 цагт: БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотын Хилийн чанад дахь худалдааны танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно.
14:30 цагт: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум МҮХАҮТ-д болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Стандарт хэмжил зүйн ажилтны өдөр тохиож байна.
-Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.