Ярилцлага

Т.Мөнхнаран: Эрчүүд хөгшрөхөөр гэр бүлийн, төрийн ямар ч халамжийг хүртэж чаддаггүй
Ахмадын хөгжлийг дэмжих "Ач арта" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Т.Мөнхнарантай ярилцлаа.
2023-04-12

Л.Өнөрчимэг: Уран бүтээлүүд минь гэрэлтэнэ, дуугарна, бас амьтай
Тэрээр ханиа алдахын зовлонг туулсан ч хүүгийн ачлалыг мэдэрч жаргасан. Тэр хорт хавдар, хэл ам, атаа жөтөө бүхнийг даван туулсан ч эх орон, элгэн түмэн, зуунд үлдэх бүтээл, зуурдхан олдох амьдрал гэж зоригжсон ийм л нэгэн содон уран бүтээлч бүсгүй.
2023-04-11

Ч.Лодойсамбуу: Цэц Үндсэн хуулиа баривал Засгийн газар хүүхдүүдийг ялгаварласан нь нотлогдоно
Хэрэв Цэцийн шийдвэр Засгийн газрын талд гарвал Үндсэн хууль маань Үндсэн хууль биш зүгээр л нэг тунхаг бичиг болсон гэсэн үг. Хүчирхийллийн нийгэм ингэж бүрэлддэг, тийм нийгмээс дарангуйлагч л төрдөг. Энэ л манай дарга нарын хүсэл юм байна...
2023-04-11

Х.Нямбаатар: Т.Бадамжунайг авчирсанд хамгийн их айж, балмагдаж байгаа хүн нь Х.Баттулга
Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг.
2023-04-10

М.Даваасүрэн: Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх хүчтэй бодлого дутагдаж байна
Монгол хүн боловсролтой мэдлэгтэй байх ёстой. Үүнд ч төр анхаардаг байх ёстой. Хүн бүрт боловсролыг үнэгүй чанартай олгоё. Дэлхийн ямар ч оронд үнэлэгдэх боловсролыг эх орондоо эзэмшүүлдэг болох ёстой.
2023-04-06

Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй
Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хувьцаа эзэмшигч хүн. Жижиг Таван толгойг анх эргэлтэд оруулж Монголын нүүрс Хятад руу гарч, нүүрсний орлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжих боломжийг анх Д.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж өгсөн. Дахин хэлэхэд энэ хүн бол жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч.
2023-04-04

Б.Дугарсэд: Улсын бүртгэлийн ерөнхий газар “Хаан банк”-тай хамтран “Тоон гарын үсэг олголтыг идэвхжүүлэх аян”-ыг эхлүүлээд байна
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний Улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Б.Дугарсэдээс Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.
2023-04-03

Тухайн улсаас иргэншил аваагүй, орогнол хүсээгүй бол оргон зайлсан этгээдийг авчрах боломжтой
Д.Тэгшбаяр: Иргэншил авсан, орогнол хүссэн тохиолдолд манай талаас тухайн улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах шаардлага үүснэ.
2023-04-03

Г.БАТСҮХ: Ипотекийн зээл зогссоноор орон сууцны үнэ буурах хандлагатай байна
Ковидын үед барилгын материалын тээвэрлэлтээс шалтгаалсан хомсдол үүссэн. Тээвэрлэлтийн зардал 5-8 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Өнөөдөр тээвэр харьцангуй хурдан шуурхай болж, үнэ ханш ч буурсан ч гэлээ барилгын материалын хувьд эргээд ковидын өмнөхдөө очих боломжгүй.
2023-04-03

Д.Монголхүү: Шүүхийн шийдвэрийг зөвшөөрч чадахгүй. Зөрчих эрх бас надад байхгүй
Д.Монголхүү: Монгол улсын хууль нь хууль шиг хэрэгждэг болоод өгөөсэй, иргэдээ хамгаалаад өгдөг болоосой, хуулийг хэрэглэдэг хүмүүс нь хуулиа ойлгодог байгаасай.
2023-04-03

Н.Алагаа: Гүний уурхайн олборлолт 450 мянган тоннд хүрэхэд л өнөөдрийн Оюу толгой, Эрдэнэтийн олборлолтыг нийлүүлсэнтэй тэнцэнэ
Европчууд бол логик аналитик сэтгэхүйтэй. Аливаа асуудлыг харьцуулж судалж ярьдаг. Манайх бол төсөөлнө. Муухай гэхээр өө тийм байна гэнэ. Нээрээ үнэн үү худал уу гэж харьцуулж шалгахгүй.
2023-03-30

Д.Баярхүү: Атомын цахилгаан станцтай болсноор гурван сая иргэний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш
Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй. Цацраг идэвхит ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан ганц ч алхам бид хийгээгүй. Айж цэрвэсээр яваа.
2023-03-29

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
2023-03-27

Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд ноцтойгоор халдсан захирамж гаргалаа
Ерөнхий шүүгч нь 15-ны өдөр Д.Мөнх-Эрдэнийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгоод, шүүх хурал болтол цагдан хорихоор шийдвэрлэчихэж байгаа юм.
2023-03-24

МУГТ Ш.Даваахүү: Монголчууд байт харваагаар дэлхийд “ноёлох” бүрэн боломжтой
Байт харваа нь зааланд болон гадна талбайд болдог. Одоо Орхон аймагт болох гэж байгаа Улсын аварга шалгаруулах тэмцээн нь заалных юм. Рекурв төрлөөр БНСУ-ын тамирчид өндөр амжилт үзүүлдэг. Компаунд төрөлд АНУ, Европынхон илүү байдаг.
2023-03-22

Х.Нямбаатар: Сэжигтний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог байдлыг зогсооно
"Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хүн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзвэл тэдгээрийн хуулийн дагуу явуулж буй бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийхээр мөн төлөвлөж байна!"
2023-03-22

Д.Баянжаргал: Нөхрийг маань суллачихаад буцаагаад хорьсон прокурор, шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна
Нөхөр маань бараг 70 гаруй хоног хоригдчихлоо. Сая гарахдаа бие нь тааруухан байсан. Овоо нэг босгож ядах гэж байтал дахиад л хорьчихлоо.
2023-03-21

Г.Цолмонгэрэл: Яллагдагчийг 30 хоногоор хорьдог. 29 дэх хоног дээр нь тулгаж мэдүүлэг авч, хүний эрхийг зөрчдөг
Үндсэн хуулиар хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэр бүлийн гишүүн нь мөн энэ эрхийг эдэлдэг. Тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөтөлбөргүй шуурхай тогтоох үүрэг төрд байна. Гэтэл энэ байдал алдагдсан гэдгийг олон улсын байгууллагаас сүүлд хийсэн үнэлгээ болон практик хуульчдын дунд шүүмжлэлт байр суурь харуулсаар байна.
2023-03-20

О.Амартүвшин: Хувийн хэвшил, хувь хүн ашиг орлоготой байхыг сууриараа дэмжихгүй байна гэдэг маш аюултай
80-аад оны сүүл хүртэл хувийн өмчтэй, хувийн аж ахуйтай байхыг бүх нийтээрээ жигшдэг, үзэн яддаг байсан. Энэ "өв соёл" өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа нь өөрөө нийгмийн эрс шинэчлэл, реформ хийх ёстой бас нэг шалтгаан.
2023-03-20

Лу.Гантөмөр: Хамгийн сайн эв нэгдэл бол "ойлголцол"
Маргаашийн зургийг өнөөдрийн өвгөчүүл зураад байж болохгүй. Маргаашийн зургийг зурахын тулд өнөөдрийн залуу үетэйгээ заавал хамтрах ёстой. Залуусыг өнөөдрийн парламент руу оруулах ёстой.
2023-03-17