x

Ж.Нямаа: Залуучуудыг "нийгмийн хүүхэлдэй" гэж хардгаа болих хэрэгтэй

"Яагаад залуучууд “Нийгмийн хүүхэлдэй, тролл” гэж адлагдах ёстой юм бэ?"

Хан-Уул дүүргийн АН-аас тус дүүргийн иргэдийн тэгш төлөөллийн зарчим алдагдаж байгаа талаар мэдээлэл хийж, орон нутгийн удирдлагад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн АН-ын дэд дарга Ж.Нямаатай ярилцлаа.

-Хан-Уул дүүргийн АН-аас орон нутгийн сонгуульд хан-уулчуудын оролцоог илт тэгш бусаар хуваарилсан, иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудал гарсан талаар мэдэгдэл хийсэн. Энэ талаар орон нутгийн захиргааны зүгээс та бүхэнд ямар хариулт өгч байна? Энэ ер нь юунд зориулагдсан  гэж та бодож байна?

-Ер нь бол ойлгомжтой. Хан-Уул дүүрэг бол 180 мянга орчим сонгогчтой, маш том дүүрэг. Энэ олон сонгогчдын эрхийг зөрчиж болохгүй, сонгох сонгогдох эрхийг нь боогдуулж байна, тэгш бус хуваарилалт хийж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Шаардлагаа хүргэхээр биднийг Хан-Уул дүүргийн Тамгын газар, Иргэдийн хурал  дээр очиход өглөө ажлын өдөр 09-10 цаг хүртэл,бүтэн цаг ямар ч дарга, хэн ч байхгүй, туслахууд нь хүртэл хаалгаа түгжээд явчихсан.  Бүхэл бүтэн том дүүрэг арай ч ингэж эзэнгүй юм шиг байж болмооргүй.  

-Эсвэл албаар алга болчихсон юм болов уу?

-Эсвэл албаар явчихсан уу, мэдэхгүй. Юутай ч бид шаардлагаа хүргүүлсэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Шаардлагын гол санаа нь  4500  сонгогчтой нэг хороонд Иргэдийн хурлын 3 мандат, 10 мянга гаруй сонгогчтой хороон дээр 1 мандат. Энэ нь өөрөө яаж ч харсан тэгш бус хуваарилалт. Тэнд байгаа 1500 иргэнийг төлөөлж байгаа нэг төлөөлөгч, 10 мянга гаруй сонгогчтой нэг тойргийг төлөөлж байгаа нэг төлөөлөгчийн ажлын  хуваарилалт ямар байх вэ?

Дээрээс нь энд 10 мянган хүн нэг төлөөлөгчтэй байхад, тэнд яахаараа 4500 сонгогчтой нэг хороо 3 хүнээр төлөөлүүлэх вэ? Энэ чинь нөгөө төлөөллийн зарчим алдагдчихаж байна шүү дээ.  

-Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдөдөө тохируулсан, өөрсдөдөө ашигтай хуваарилалт хийж байна гэж хэлж болох уу?

-Ер нь бол тэгж харж байгаа. Эрх баригч нам өөрийнхөө хатуу гишүүнчлэлд зориулсан, хатуу гишүүнчлэлээр дамжуулан санал авах сонгуулийн зураг зураад байна уу гэсэн хардлага байна.

Төрийн албан хаагч хувь хүн аль ч намыг, хэнийг ч дэмжих нь тухайн хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал. Гэтэл одоо эрх баригч нам төрийн алба хашиж байгаа төрийн албан хаагчийг яг манай намын, манай хүнд саналаа өгөхгүй бол ажилгүй болно, намынхаа төлөө ажиллана гэсэн даалгавар өгчихдөг, систем ажиллуулж байна. Энэ бол тухайн иргэн хүн төрийн албанд ажиллаж байгаагийнхаа төлөө дарамтанд орж байгаа хэрэг биз дээ. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн систем гэж харж байна.

-Орон нутгийн сонгуульд ийм зүйл гарч ирж байгаа юм байна. Одоо УИХ-ын сонгуульд ямархуу тэгш бус, шударга бус асуудал гарч магадгүй гэж болгоомжилмоор байна?

-Ер нь иргэд сонгогчдыг залхааж байна. Сонгууль болгоноор л энэ аргуудаа хэрэглэдэг.  Сүүлдээ сонгогчид маань итгэл найдваргүй, “Тэртэй тэргүй эрх барьж байгаа нам худалдаад авчихсан юм чинь, угаасаа л ийм” гэсэн хандлагатай болгож байна. Энд ч сургуулийнхныг бөөнөөр нь гадагшаа аялууулж байна, тэнд ч нэг арга хэмжээ зохион байгуулж байна.  Энэ бүхнээс иргэд, сонгогчид залхаж байна шүү дээ.

-Та тэгэхээр иргэд сонгогчдодоо хандаж юу хэлмээр байна? Ялангуяа аа, залуустаа...?

-Бас нэг зүйл байгаа. Залуучуудыг “Та нар сонгуульдаа оролцдоггүй, хохь чинь” гэсэн байдлаар ханддаг. Үгүй ээ, өнөөдөр харин эсрэгээрээ, 18, 19, 20-той залуус, гадаадад амьдарч, сурч байгаад ирсэн залуус дуу хоолойгоо хүргээд эхэлчихжээ. Зүгээр л гудамжинд явж байгаа хүүхдүүд ч ярьж байна.

Би одоо Хан-Уул дүүргийн бүсийн байранд ажиллаж байгаа. Бүсийн байранд хэний ч танихгүй, зүгээр л хүүхдүүд “Би энэ жил анх удаа саналаа өгөх гэж байна. Би энэ жил саналаа өгөх нь зөв үү? Саналаа өгөхөд яах вэ, би 18 нас хүрлээ.  Биднийг саналаа өгдөггүй гэдэг. Би саналаа өгмөөр байна” гээд орж ирдэг. Би хэдийгээр АН-ын бүсийн байранд ажиллаж байгаа ч гэсэн тэр залуу, хүүхдийн ямар нам, хэнд саналаа өгөх нь надад хамаагүй, өөрийнх нь эрх, сонгуулиар саналаа өгөх нь л чухал гэдгийг л ойлгуулдаг.   Энэ бол Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон эрх.

Тэгэхээр залуучууд маань  саналаа өгдөггүй гэж адлуулах биш, бүгдээрээ саналаа өгье гэж уриалмаар байна. Саналаа өгнө гэдэг бидний улс төрийн хамгийн том оролцоо. Залуучууд маань  илүү хүчтэй түрж,  орж ирцгээгээрэй, ялангуяа залуучууд маань, саналаа өгөөрэй,    сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж цаг, тутам өдөр болгон уриалж байгаа.

-Залуучууд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа юм байна, тийм үү?  

-Биднийг улс төр мэддэггүй гэж ярьдаг. Биднийг нийгмийн хүүхэлдэй шиг хардаг. Авлига өгч чадах нь чадаад, чадахгүй бол Монгол ерөөсөө болохгүй байна гээд гадагшаа хар ажиллах хүчин болгоод явуулчихдаг. Харин залуус маань “Бид ямар цөллөгний мал юм уу? Бид сурч хөгжөөд эх орноо хөгжүүлэх бүрэн боломж байна. Бид чадна” гэсэн гоё, өөдрөг сэтгэхүйтэй болчихож.

Нэг гоё нь “Биднийг улс төр мэдэхгүй, тролл шиг үздэгт нь дургүй хүрдэг, бидний эрх ашиг хөндөгддөг. Бид улс төр мэднэ ээ. Бид зөндөө судалдаг. Энэ сонгуульд саналаа өгнө” гэсэн яриа, мессежүүд маш их ирж байна.

Би залуучуудын байгууллагад олон жил ажилласан.  Миний эргэн тойрны залуус, дүү нар сонгуульдаа идэвхтэй оролцоно гэсэн гоё хандлагатай байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцоорой л гэж уриалаад байгаа.

-Баярлалаа. Таны хэлсэнчлэн залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцох болтугай. Эцэст нь урьд шөнө буюу тавдугаар сарын 20-нд намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Намын анхан шатны нэгж байгууллагын хувьд нэр дэвшигчдээ бүх чадлаараа дэмжиж ажиллана. Манай Хан-Уул дүүргийнхэн ардчиллыг дэмжигчид олон. Тэр хэрээрээ энэ сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна. Бид нэгдмэл хүчээр тууштай ажиллана. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 13 цаг 34 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 14 цаг 41 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 14 цаг 59 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 15 цаг 1 мин Сэрэмжлүүлэг 15 цаг 3 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 15 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 15 цаг 6 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 15 цаг 7 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 15 цаг 9 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 16 цаг 9 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 16 цаг 13 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 16 цаг 19 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 16 цаг 29 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 16 цаг 29 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 16 цаг 33 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 18 цаг 54 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 19 цаг 10 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 19 цаг 55 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 19 цаг 59 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 20 цаг 13 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top