
Б.Түмэндэмбэрэл: Гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн
Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ.
2023-10-10

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системийг энэ сарын 17-нд танилцуулна
Тодорхой асуудлаар 33.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол ажлын хэсэг байгуулах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн түүнчлэн хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.
2023-10-10

Сонгинохайрхан дүүрэгт хоёр гэр бүлийн дөрвөн хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
Сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2023-10-10

НӨАТ-ын урамшууллын 5 хувь болгож нэмэгдүүлэхэд иргэдээс санал авна
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх МҮХАҮТ-ын саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэнэ. Иргэдээс санал авч хэлэлцүүлэг хийнэ.
2023-10-10

Г.Занданшатар: Шинээр нэмэгдэх 50 гишүүний ширээ, сандлыг Лаос улс бэлэглэхээр болсон
"УИХ-ын гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан зардал шууд нэмсэн асуудал байхгүй" гэлээ.
2023-10-10

Буудагчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна
Монголын буудагчид баярын өдрийг амжилт арвин угтаж байна.
2023-10-10

Морьт харвааны баг тамирчид тэргүүн байр эзэллээ
Монголын баг Саудын Араб улсад арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд зохион байгуулагдах “Horseback archery world cup” морьт харвааны ДАШТ-ний эрхээ авлаа.
2023-10-10

МАН иргэдээ авилгаар, айдас жихүүдсээр засаглахыг хүсч байна
Хууль хэрэгжих боломжтой байх ёстой. Хэрэгжүүлэх боломжгүй хуулийг баталж болохгүй, мөрдөж чадахгүй. Тэгвэл жинхэнээсээ нөгөө “хууль биш гууль” болно. Хуулийн цоорхой гэдэг юм үүсээд түүгээр чинь хууль завшигчид цувж эхэлнэ.
2023-10-10

“Либертари” намын анхдугаар Их хурал эхэллээ
Либерал үзэлтэй залуусийн нэгдэж байгуулсан “Либертари” намын анхдугаар Их хурал эхэллээ.
2023-10-10

“Е-Mongolia” болон “Е-kids” системд нэвтрэхэд дата хэрэггүй боллоо
Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг энэ 7 хоногт багтаан нээнэ.
2023-10-10

АН-ын дарга Лу.Гантөмөр Английн Вестминстр сангийн гүйцэтгэх захиралтай уулзлаа
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Английн Вестминстр сангийн гүйцэтгэх захирал Антони Смитттэй албан ёсны уулзалт хийлээ.
2023-10-10

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нант хотын Үндэсний түүхийн музейд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ.
2023-10-10

Т.Батцогт: Тогтолцооны гажуудлаас болж Улаанбаатар хотын иргэд хохирч байна
"Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихаар хотын иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчныг ажил орхигдоод, зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхаагаад байгаа юм!"
2023-10-10

Х.Нямбаатар: Бондын хөрөнгийг Сэлбийг тохижуулахад зарцуулна
Хотын даргаар томилогдон ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
2023-10-10

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шүүх хурал болно
Өнгөрөгч долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг "гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан" гэм буруутайд тооцож 8-9,5 жилийн хорих ял оногдуулсан.
2023-10-10

Монголын бүжигчид дэлхийн гурван цомтой эх орондоо ирнэ
БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо.
2023-10-10

Афганистаны засгийн газар олон улсаас тусламж хүслээ
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Афганистаны баруун бүс нутагт алслагдмал газар нутагт болсон байгалийн гамшгаас амьд үлдсэн хүмүүс тусламж авч чадах эсэх дээр ч ихээхэн санаа зовниж байна. Афганд хүрэх тусламж Талибаны эмэгтэйчүүдийн эсрэг хатуу бодлогоос шалтгаалж саатах эрсдэлтэй гэж шинжээчид үзжээ.
2023-10-10

Б.Батзориг: Үүнээс ч онц ноцтой хэргүүд гарна. Хэргийг судлахгүйгээр урьдчилан сэргийлж чадахгүй
Манайх 30 жилийн турш нэг бүтэн үе бүтээчихсэн. Энэ 30 жилийн дотор ямар үнэт зүйлтэй, эмгэгтэй, гаж донтой, хэний ч төсөөлшгүй араатан шиг хүн болох бүрэн боломжтой. Тийм орчин Монгол Улсад 30 жил бүрдчихсэн. Тиймээс судлаачид “Энэ ноцтой хэргүүдийг судалъя. Дахиад ийм хэрэг гаргуулахгүйн байх арга зам эрэлхийлье” гэдэг. Судлуулдаггүй.
2023-10-10

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 83 гомдол, мэдээллийг хянан шалгав
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
2023-10-10

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
2023-10-10
