x

Б.Түмэндэмбэрэл: Гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багт 2023 оны аравдугаар сарын 2-ны үүрийн 04:00 цагийн үед хотоо эргэхээр гарсан малчин эмэгтэйг чоно ноцжээ.

Болсон явдлын талаар Баянцагаан багийн малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр "Үүрээр 04:00 цагийн үед ноход хуцаж, боргох чимээнээр би сэрсэн. Манайх сувай малаа голынхоо урд талд хотлуулдаг юм. Намайг гарахад хотондоо байсан мал үргээд бүр урд талын өндөр хамар дээр гарчихсан байсан. Би малаа хотонд нь тууж оруулчихаад гэр рүүгээ орох гээд явж байлаа. Гэтэл саалийн ямаагаа хашдаг хашаанаас хэдэн ямаа гарчихсан, сувай мал руу явж харагдсан. Би тэднийг эргүүлэхийг оролдсон боловч нэлээд үргэсэн байртай, надад хашигдаагүй. Ямаагаа буцааж чадаагүй болохоор хашаа руу нь явлаа. Бараг тэнд байсан 200 орчим ямаа бүгд хашаанаас гарчихсан байхаар нь за за өглөө болъё доо гэж бодож зогстол гэнэт л хашааны булангаас нэг саарал амьтан үсрээд гараад ирсэн. Яг л миний өөдөөс эгц тулчихсан. Өдөр шиг сартай шөнө байсан болохоор араа соёо нь арзгар залуу чоно шиг харагдсан. Би ч их балмагдсан. 

Зүүн гараараа овоон дээрээс нь барьж дараад цээжин дээр нь суусан. Чоно миний гарыг хазахад соёо орж байгаа нь надад мэдэгдсэн. Шар, шар хийсэн чимээ гарч байсан. Тэр үед энэ ч намайг гаргүй болгочихлоо доо гэсэн бодол төрж байлаа. Тэгээд ямар ч л байсан амьд гарах юмсан гэж бодоод баруун гараараа багалзуурыг нь шахсан. Хяхтнаад дуугарч байгаад жаахан муужирсан бололтой байна. Тухайн үед хоолойг нь боочихмоор санагдаж байсан ч боох нарийн юм байгаагүй. Өөрийнхөө сахиусыг таслаад уях гэсэн боловч хоолойд нь ч хүрээгүй. Харж байтал хажууд том чулуу үзэгдсэн. Түүнийг аваад ам руу нь хийсэн. Түүний дараа би жаахан тайвшраад, сэхээ авсан байх. Сарьсан хоншоор руу нь цохидог юм гэнэ лээ гэж дуулсан болохоор дахиад нэг урт чулуу авсан. Хазуулсан гараараа хэсэг хугацаанд хоншоорыг нь цохисон. Нэлээд цохисны дараа нөгөө чоно чимээ алдраад, гулжийсан юм болсон. Тэгсэн ч би шууд босож явж чадаагүй. "Долоон гол"-той байдаг юм гэсэн, үхээгүй гэж бодоод хэсэг суусан. Энэ хооронд хазуулсан гараас цус гоожоод бүр болохоо байлаа. Тэгээд л эргэж харан, харан гэрийнхээ зүг рүү гүйсэн" гэж ярилаа. 

Малын хашаа нь гэрээсээ зайтай, тэгээд ч шөнө байсан болохоор гэрийнхэн нь түүний дуудахыг сонсоогүй байна. Гэртээ орж ирсэн даруйдаа тэрбээр утсаа авч, сүлжээтэй газарт очоод сумынхаа эмнэлэгт дуудлага өгчээ. 

Сумын эрүүл мэндийн төв, мал эмнэлгийнхэн ирж, цаг алдалгүй тусламж үзүүлсэн тухай тэрбээр хуучиллаа. 

Бид Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Бүрэнбаясахтай утсаар холбогдож тодруулахад малчин эмэгтэй рүү дайрсан чоно галзуу өвчин туссан болох нь батлагдсан байна. 

Галзуу өвчин байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд чоно, үнэг зэрэг зэрлэг махчин амьтдын дунд эргэлддэг ч мал өвчилсөн тохиолдол цөөнгүй байдаг юм. Тус аймгийн хувьд галзуу өвчний голомтот бүс нутагт хамаардаг, жилд 30-100 тохиолдол бүртгэгдэх явдал ч байдаг аж.

Он гарсаар Говь-Алтай аймагт галзуу өвчний 28 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Малчин Б.Түмэндэмбэрэлийн "Алтай" телевизэд өгсөн ярилцлагыг ЭНД-ээс үзээрэй!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 55 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 57 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 58 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 20 цаг 0 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 20 цаг 2 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 4 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 7 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 9 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 12 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 16 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 58 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 9 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 10 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 12 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 14 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 16 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 17 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 22 цаг 22 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top