x

Т.Батцогт: Тогтолцооны гажуудлаас болж Улаанбаатар хотын иргэд хохирч байна

НИТХ-ын төлөөлөгчТ.Батцогттой ярилцлаа.

-Тогтолцооны гажуудал гэх юм. Энэ талаарх таны байр суурь?

-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан энэ хотод маань хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралд хүрлээ.

Улаанбаатар хотын иргэд бид өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй амьдрахад хамгийн муу орчинтой хотод амьдарч байж хот удирдаж байгаа хүнд хариуцлага тооцож чадахгүй л нөхцөл байдалтай байна шүү дээ. Энэ бол тогтолцооны гажуудал юм.

-Тэгхээр та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна уу?

-Миний хувьд НИТХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ асуудлаар тодорхой хугацаанд судалж ажиллалаа. Энэ өөрчлөлтийг хийхэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13-р зүйл, 57-р зүйл хэсгүүд дээр хот, нийслэл  хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг харлаа шүү дээ. Уг нь Үндсэн хуульд бичсэнээр хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт.

Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр нийслэл хотын дарга нь бас тусдаа байх ёстой гэх гээд байна уу?

-Нийслэл гэдэг бол газар нутаг, дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий хууль, дүрэм журамыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.

Гэтэл нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж ярьдаг шүү дээ. Хот өөрөө хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Төвлөрөлөөс хот үүссэн гэсэн үг. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн  эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16.2-т хатуу заасан байдаг. Хот бол иргэний үндсэн хуулийн эрх эрхийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект юм.

Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.

-Түргжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?

-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол засаглалын хямрал нүүрлэснийг бодит жишээ шүүдээ. Дээр дурьдсан, хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод яг бодит байдал дээр сайд нь, хотын Засаг дарга нь юу хийсэн ч "тодорхойгүй" нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын нэг ч асуудлыг шийдвэрлэх шийдэл биш юм.

-Одоогийн хотын даргыг иргэд сонгоогүй учраас хотын иргэдэд хамаарахгүй, зөвхөн захиргааны ажлаа хийдэг гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Хотын 1.3 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний алхам тутамд тулгамддаг асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд иргэд нь хариуцлага тооцдог байх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгье л дөө. Гэтэл та бидний амьдарч байгаа хотын зам талбайг хангалттай, ногоон байгууламжтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог баймаар байна.

Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна..

-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөсрдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчих бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?

-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ, ахиж хот байгуулаад төсөвтэй байх юмуу гээд. Тэгэхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш юм. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв зардал дагаад хуваагдаад явах юм.

Түрүүн ярьсанчлан Нийслэл, Хот гэдэг бол 2 тэс өөр чиг үүрэг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор үндсэн иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхаагаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юу гэхээр хэрэгтэй, нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг.

Харин одоогийн тогтолцоонд орхигдоод хангагдахгүй байгаа иргэдийн амьдрах орчны асуудлыг хариуцдаг хотын мэр буюу захирагчыг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотууд ийм л зарчмаар асуудлаа шийдээд зөв хэлбэрээр явж байна.            

-Хотын даргыг хотын иргэд сонгосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Улаанбаатар хотын 1,3 сая иргэд үндсэн хуулиар олгогдсон 2 үндсэн эрхээ наанадаж эдэлж эхэлнэ. Бид үндсэн хуулиараа төлөөллийн ардчиллын замаар төрийн эрх барих эрх нь иргэд, ард түмэнд байна гэдгийг тунхагласан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэд энэ эрхээ эдэлж чаддаггүй. Та өнөөдөр Улаанбаатар хотын иргэн гэхдээ та хотын даргаараа өөрийнхөө итгэл хүлээлгэхүйц, мэдлэг боловсролтой хүнээ сонгож чадаж байна уу? Хотын даргадаа хариуцлага тооцож чадаж байна уу? Үгүй байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлтийг хийснээр та хотын даргадаа хариуцлага тооцож чаддаг болно.

Мөн Улаанбаатар хотын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг эдлүүлэх, тэр орчин нөхцөлийг бүрдүүлж чадах мэдлэг, боловсролтой өөрийн төлөөлөл болохуйц хүнээ сонгоно. Ингэж байж бидний амьдрах орчин сайжирна гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 18 цаг 49 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 19 цаг 52 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цаг 54 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 19 цаг 55 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 19 цаг 57 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 19 цаг 59 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 20 цаг 1 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 20 цаг 4 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 20 цаг 6 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 20 цаг 9 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 20 цаг 13 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 21 цаг 55 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 22 цаг 6 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 22 цаг 8 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 22 цаг 9 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 22 цаг 11 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 22 цаг 14 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 22 цаг 14 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 22 цаг 19 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 23 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла...
Top