
Хар салхины улмаас олон мянган барилга сүйджээ
Японыг дайран өнгөрсөн “Хагибис” хар салхи улмаас 13 мянга гаруй байшин барилга үерийн усанд автжээ.
2019-10-16

“Түүх мартахгүй” кинонд 500 саяыг Засгийн газрын нөөцөөс гаргана
“Түүх мартахгүй” баримтат уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж, зураг авалт 89 хувьтай явж байна.
2019-10-16

Угаарын хий хэмжигч худалдан авах 330 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргана
Угаарын хийн хордлогод өртсөнийг цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг. Гэтэл манайд ийм багаж байхгүй учир эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх тухай асуумжаар оношилж байна.
2019-10-16

Цэцэрлэг, сургуулийн зуухыг хийн халаалтаар сольж эхэллээ
Утаа ихтэй бүсэд байрлаж буй 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны болон газрын гүний дулаан, мөн хийн халаалтын дэвшилтэт техник технологиор сольж эхэллээ.
2019-10-16

“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоолоо
АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч “Harley-Davidson” компани анхны цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ. "LiveWire" мотоциклын цэнэглэх системд доголдол үүссэн гэж тус компаниас мэдээлсэн байна.
2019-10-16

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналыг ХҮН-аас гаргалаа
Саналаа УИХ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсгийнхэн болон УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлжээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Цэцэд хандсан гэв.
2019-10-16

"Монгол Улсын махны салбар" зөвлөлдөх уулзалт Женевт боллоо
Махны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж махны үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтад тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдгээрийг шийдэх арга зам, байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
2019-10-16

Хотын дарга Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдтэй уулзлаа
Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байна.
2019-10-16

Ё.Отгонбаяр: Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд нөхцөлд үргэлжилж байна
Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байгааг АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа бичсэн байна. Тэрбээр "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" гэсэн байна.
2019-10-16

Төрийн үйлчилгээний хураамжийг И-баримт ашиглан төлөх боломжтой
Нийслэлийн 152 хороогоор дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлсэн байна. Эхний ээлжинд иргэд төрийн 38 үйлчилгээ, лавлагааг авах боломжтой.
2019-10-16

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?
Гадаад талдаа ч, дотооддоо ч нэр хүндээ нэгмөсөн барсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр 2020-2024 оны “үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө” хэлэлцсэн нь жинхэнээсээ элэг доог болов. Эсвэл биднээр элэг доог хийж байгаа байх...
2019-10-16

Тав дахь үеийн таваргаан
Одоо зарим оронд хэрэгжүүлж эхэлсэн, төдөлгүй монголд орж ирэх дараагийн үе - 5G технологи бидний төсөөлж байгаагүй, өргөн боломж олгох ажээ. Энэ бол бүх зүйл интернеттэй (Internet of Things) холбогдож, төхөөрөмжүүд хоорондоо хүнгүйгээр харилцан, ойлголцож, үйлдэл хийж, замын хөдөлгөөнд жолоочгүй машин хэрэгслүүд оролцож, мэс заслыг робот хийх зэргээр хиймэл оюун ухаан хүний олон ажлыг орлон гүйцэтгэх шинэ эрин ирж байна
2019-10-16

Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай болно
Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгох хуулийн төслийг дэмжлээ.
2019-10-16

АТГ-ын эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүллээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.
2019-10-16

Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээлээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2019 оны аравдугаар сарын 14-нөөс эхлүүллээ.
2019-10-16

Өргөдлийн байнгын хороо иргэдийн гомдлын дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
“Сургуулийн бүс орчмын авто замын аюултай байдал сэтгэл зовоож байна. 2014 онд Гачууртын замыг засварлахдаа зам дээр хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэл тавиагүй, түгжрэлгүй замд машинууд өндөр хурдтай явдаг нь хүүхдүүдийн амь нас эрсдэх ноцтой байдалд хүргэж байна” гэв.
2019-10-16

Ж.Эрхэмбаатар: Сайд асан Б.Батзориг санхүүгийн хариуцлага хүлээхээргүй болсон
Ямар ч байсан энэ 54 аж ахуйн нэгж өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх бололцоогүй болсон. Энэ хүний гаргасан бүх шийдвэр өнөөдөр хууль ёсны, хүчин төгөлдөр байгаа. Хууль бус гэж тооцсон шүүхийн шийдвэр алга. Тийм учраас ямар нэгэн санхүүгийн үр дагаварт хариуцлага хүлээхгүй.
2019-10-16

У.Хүрэлсүхийн Засгийн газар сонгуулийн дараа хийх ажлаа танилцуулав
Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцжээ.
2019-10-15

100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдав
БНХАУ-ын иргэн C Y нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байжээ.
2019-10-15

Дэлхийн алдарт "Fender" брэндийн гитарыг "Харанга" хамтлагт гардууллаа
Гитарын салбарт тэргүүлэгч дэлхийн алдарт "Fender" хөгжмийн үйлдвэрийн Монголд дахь албан ёсны борлуулагч "Тотал Мюзик" компани Харанга хамтлагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
2019-10-15
