x

Цэцэрлэг, сургуулийн зуухыг хийн халаалтаар сольж эхэллээ

БОАЖЯ байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлыг шат дараатай хийж байна.

Үүний нэг нь агаарын чанарыг сайжруулах буюу утаа ихтэй бүсэд байрлаж буй нийт 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны болон газрын гүний дулаан, мөн хийн халаалтын дэвшилтэт техник технологиор сольж эхэллээ.

Жишээ нь, нийслэлийн 129, 214, 139, 221-р сургууль, цэцэрлэгийн цогцолборын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр “Газком” ХХК шалгарч, Япон улсын олон улсын стандартад нийцсэн, чанартай техник технологи нийлүүлэгч “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан өчигдөр хүлээлгэн өглөө.

Суурилуулсан хийн тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг “Газком” ХХК жилийн турш бүрэн хариуцан ажиллах бөгөөд БОАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтэс технологийн үйл ажиллагааг хянан ажиллахаар боллоо. Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн халаалтаа эко байдлаар шийдэж буй нийслэлийн СХД-ийн 11-р хорооны 129-р сургууль болон 214-р цэцэрлэгийн цогцолбор нь нийт 2.420 ам м талбайтай, жилд 400 орчим тонн түүхий нүүрсээр галладаг байжээ.

Тус сургууль, цэцэрлэгт нийт 580 хүүхэд 61 багш, ажилчидтай. Уг цогцолборын халаалтыг хийн халаалтын зуухаар шийдсэнээр 120 тонн орчим үнс, 1144 тонн орчим нүүрс төрөгчийн хийг бууруулахаас гадна сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд ая тухтай дулаан орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.

Цаашид “Газком” ХХК нь 4 цэцэрлэг, сургуулийн халаалтыг хийн халаалтын аргаар шийдвэрлэж буй бөгөөд Япон улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийг мэргэжлийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж буйгаараа онцлог юм.

Төр, засгаас агаарын бохирдолтой тэмцэх ажлыг үе шаттай, уялдаа холбоотой хийж байгаагийн нэг жишээ нь дээрх ажил болж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэх нь хангалтгүй бөгөөд олон төрлийн ажлыг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буйн бас нэг жишээ нь халаалтыг хийн буюу газын аргаар шийдвэрлэж буй явдал юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 53 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 19 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 42 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 13 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 31 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 6 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 19 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 23 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 23 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 25 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 38 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 39 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 40 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 41 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 43 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 43 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 45 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 13 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top