x

Цус цуглуулах шинэ төв нээлээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн “ЖиСиАй капитал”, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм.

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм.

“Цусны донор гэдэг бол хариу нэхдэггүй буянтай хүмүүс байдаг. Бид доноруудад илүү ойртож, өнөөдөр “Дүнжингарав” төвд цус цуглуулах төвийг байгуулж, шинээр ашиглалтанд оруулж байна. Цаашдаа бүх дүүргүүддээ цус цуглуулах төв байгуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Энэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн “Бахархал-40”” тэмдгээр донор Ж.Даваадагва, “Бахархал-30” тэмдгээр донор Г.Энхчимэг, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, “Бахархал-10” тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн шагналыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалийг JCI капитал байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, “Нүүдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 17 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 18 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 20 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 21 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 22 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 23 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 24 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 26 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 28 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 27 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 29 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 34 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 35 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 36 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 38 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 11 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 15 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 45 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 45 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top