x

Дулаанаа өгөөгүй ААН-үүдэд ШӨХТГ-аас шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт иргэдээс ирсэн гомдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Хэрэглэгчийн мэдээллийн 1284 утсаар энэ оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 18-ны хооронд орон сууцны халаалт, дулаантай холбоотой 29 өргөдөл гомдол иржээ. Гомдлын тоог бусад саруудтай харьцуулахад ихэссэн ба цаашид өсөх хандлагатай байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам мэдээллийн эхэнд хэллээ. 

Хэрэглээний усны үнэ тариф нэмэгдсэн ба орон сууцны үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд ус, суурь хураамжны үнийг нэмж тооцож байна, тусгай зөвшөөрөлтэй компаниуд халаалтаа өгөхгүй болон цахилгаанаа хязгаарлаж, ус, цахилгааны төлбөрөө цагт нь төлж байхад үйлчилгээг бүрэн үзүүлдэггүй гэх гомдлууд зонхилсон байна. 

Ш.Цэрэндулам:

-“Тусгай зөвшөөрөлгүй компаниудын хувьд өр төлбөр үүсгэсэн, чирэгдэл учруулсан тохиолдолд хариуцлага тооцох нөхцөл байдал хязгаарлагдмал байдаг. Тэгсэн хэрнэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг нөхцөл байдалтайгаар нийт хэрэглэгчдийг хохироож байна. 

Энэ сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны халаалтыг өгөх ёстой. Гэтэл зарим орон сууцны халаалтыг одоо болтол өгөөгүй байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй болон “Улаанбаатар дулааны сүлжээ”-нд төлбөрийн үлдэгдэлтэй байгууллагууд тухайн орон сууцыг дулаанаар хангахгүй байгаатай холбоотой. 

Иймд ШӨХТГ-аас улсын байцаагчийн албан шаардлагыг өр төлбөр үүсгэж, хэрэглэгчдийг хохироосон “Ган инженер”, “Бадамлах нар” гэх тусгай зөвшөөрөлтэй  компанид тус тус хүргүүлээд байна. 12 аж ахуйн нэгж байгууллага, 24 байранд засвар хийж байгаа тул дулаан нь ирээгүй байна" гэлээ.

Мөн зарим орон сууцанд Барилга хот байгуулалтын яамнаас тендер нь удаашралтай зарлагдсны улмаас засварын ажил нь хойшилж хийгдэж байгаа ба тус яам орон сууцны бодлого хариуцаж ажилдгийн хувьд энэ үйл ажиллагаагаа эрт зарлаж, иргэд хэрэглэгчдэд чирэгдэлгүй үйлчлэх үүрэгтэй гэв. 

Албан шаардлагад заасан үүрэгт ажлыг биелүүлсэн талаарх мэдээллийг есдүгээр сарын 30-ны дотор ШӨХТГ-т ирүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэхийг мэдэгдлээ. 

 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 12 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 28 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 31 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 42 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 47 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 47 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 13 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 36 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 7 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 25 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 0 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 12 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 14 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 16 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 17 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 18 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 31 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 32 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 34 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top