Английн иргэн 41 настай С нь гадаад хэлний сургалттай хувийн дунд сургуульд багшлахаар одоогоос сарын өмнө /2019 оны наймдугаар сард/ Монголд иржээ. Өчигдөр буюу 16-ны өглөө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид түүнийг БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Англи улсын иргэн С нь баривчлагдах үедээ НҮБ-аас 1961 онд гаргасан "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын жагсаалтад багтдаг хар тамхи 6 граммыг авч явсан байна. Мөн түүнээс авсан шээсний шинжилгээгээр хам тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.
Тиймээс цагдаагийн байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хилийн хориг тогтоожээ.



