Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-д зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага иржээ.
Ослын улмаас 18 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон байна. Мөн хоёр хүүхэд хүнд гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
СХД-ийн 4 дүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насын хохироожээ.



