x

"Буян-Ухаа 2"-ын сонгон шалгаруулалтад гаднаас халдах оролдлого хийжээ

С.Дорждэрэм: “БУЯНТ УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН

Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс тодрууллаа.

 

-970 айлыг орон сууцанд хамруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн АТГ-аас сонгон шалгаруулалтын явцад танай байгууллагын ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээлэл гараад байна?

-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам энэ оны долдугаар сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан.

Энэ цагаас хойш Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгохоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан.

Энгийн түрээс, түрээслээд өмчлөх нөхцөл дээр бүртгүүлж байгаа иргэдийг Нийслэлийн орон сууцны комисс эрэмбийн дагуу юм уу, сугалаагаар шалгаруулна гэсэн журам бий. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35,058 иргэн хамрагдсан. Ингээд наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтаа нээлттэй хийсэн.

Манай байгууллагын ямар нэг албан тушаалтанг АТГ болон цагдаагийн байгууллагад шалгасан асуудал байхгүй.

-Шалгаруулалтыг танай байгууллага хариуцаж явуулсан уу?

-

-Нийслэлийн орон сууцны корпораци цахим бүртгэлийг зохион байгуулсан. Мөн сонгон шалгаруулалтын дагуу тэнцсэн иргэдийн материалыг нягталж, зөвлөгөө өгех ажлыг зохион байгуулж байна. Орон сууцны комисс цахимаар бүртгүүлсэн иргэдийг журмын дагуу, сонгон шалгаруулах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын хяналтад явагдсан. Бид наймдугаар сарын 13-нд nosk.ub.gov.mn корпорацийнхаа вэб сайтаар дамжуулж бүх иргэний бүртгэлийн дугаар овог нэрийг байршууллаа.

-Байршуулсан иргэдийн мэдээллийг харахад хэд хэдэн иргэдийн нэр давхардсан байсан шүү дээ. Энэ ямар учиртай вэ?

-Жижигхэн алдаа. Жишээ нь, хоёр А үсэг бичээд зай авахад гурван тэмдэгт болдог шүү дээ. Үүнтэй ижил ард, эсвэл урд талд нь зай авсан гэсэн үг. Ийм тохиолдол цөөхөн гарсан. Нэр давхардсан хүмүүс сонгогдоогүй.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна. Сонгогдсон иргэдтэй хэзээ гэрээ байгуулах вэ?

-Шалгуурт тэнцсэн иргэд ирээд мэдээлэл зөвлөгөө аваад явж байна. Зарим хүмүүсийн материал нь зөрүүтэй байна л даа. Сонгогдсон иргэдэд орон сууц өмчлөлийн түүх гарч байна, залуу гэр бүлүүдэд гэрлэлтийн баталгаа алга, нийгмийн даатгал төлсөн жил цахим дээр бүртгүүлснээсээ зөрж байх жишээтэй.

Энэ бүхнийг нэг бүрчлэн шалгаад явж байна. Цахим мэдээлэл нь цаасаар ирүүлсэн мэдээлэлтэйгээ зөрж байгаа тохиолдолд оронд нь эрэмбийн дагуу дараагийн хүмүүсийг нөхөх асуудлыг ярьж байна. Яг ийм үйл явц өнөөдөр үргэлжилж байна. Гэрээ байгуулах ажил удахгүй эхэлнэ.

-Авлигатай тэмцэх газраас шалгаруулалтын явцад Нийслэлийн орон сууцны корпорацийн систем хакердуулсан, сонгогдсон иргэдийн нэр өөрчлөгдсөн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Манай цахим бүртгэл, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хүн нөлөөлөх ямар ч боломжгүй. Наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө бүртгүүлсэн 35,058 ингэний материалыг эксел файлаар нь авчихсан.

Үүнд дээр л сонгон шалгаруулалт явуулсан. Нийслэлийн орон сууцны корпорацид ажилладаггүй, бусад байгууллагын хүн системд халдах оролдлого хийснийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-аас хийсэн. Үүнд Нийслэлийн орон сууцны корпорацийн ажилтан холбогдсон мэт мэдээлэл нийгэмд яваад байна. Бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл олонд нээлттэй байгаа.

Бүртгүүлсэн иргэдийн дунд шаардлага хангаагүй хүн байвал та шаардаад мэдээллийг нь нягталж шалгуулах бүрэн боломжтой. 35,058 иргэнээс 580 нь тэнцээд бусад нь үлдэж байгаа учраас гомдолтой байх нь аргагүй. 60 хүнээс нэг нь тэнцээд 59 нь хоцорч байна гэсэн үг шүү дээ.

Энэ хүмүүс маань янз бүрийн юм яриад яваад байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн нэг ч ажилтан хэрэгт холбогдож АТГ-т шалгагдаагүй.

-АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэж мэдэгдсэн байсан шүү дээ. Танайх дотроосоо системдээ нөлөөлсөн юм биш үү?

-НОСК-д ажилладаггүй, бусад байгууллагад ажилладаг хүн гэж мэдэгдсэн байгаа. Энэ тухай мэдээллийг та бүхэн АТГ-аас лавлаж асууж болно. Манай байгууллагын албан тушаалтан шалгагдаж байгаа бол ингэж барим тавим худлаа хэлэхгүй шүү дээ.

Бүх сонгон шалгаруулалт явсны дараа вэб хуудас, бүртгэлийн системд гаднаас халдаж, нэр өөрчлөх оролдлого гарсан. Бид үүнийг нь нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтарч илрүүлээд АТГ, болон Эрүүгийн цагдаад мэдээлэл өгсөн. Энэ нь энгийн биш, мэргэжлийн хүн байх магадлалтай байсан. Бид зөвлөгөө авч АТГ-тай хамтарч ажиллаж байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 10 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 26 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 29 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 39 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 44 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 44 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 10 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 33 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 4 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 22 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 57 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 10 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 11 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 14 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 15 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 16 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 29 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 30 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 31 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top