x

“Замын хөдөлгөөний орноор” сурах бичиг гардууллаа

“Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийн хүрээнд “Аригу медиа” ХХК, “Toyota sales Mongolia” компани хамтран “Замын хөдөлгөөний орноор” хэмээх замын хөдөлгөөний сурах бичгийг боловсруулан, хэвлүүлж Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш, ажилчид, 1-5-р ангийн 1500 сурагчдад өнөөдөр гардуулан өглөө.

Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, “Toyota sales Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Курахаши, “Аригу медиа” захирал Л.Ариунбат болон Замын цагдаагийн албаны төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2018 оны эхний улиралд 100 гаруй хүүхэд зам тээврийн очлын хохирогч болсон тоо баримт байна. Энэ бол маш их тоо юм. Үүнийг хэрхэн бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлж байна. НЗДТГ-аас олон ажлыг санаачлан хийж байна. Нэн тэргүүнд гурван ээлжээр хичээллэж байгаа 20 гаруй сургуулийг ойр орчмын авто замын гэрлэн дохио, гарц, тэмдэг тэмдэглэгээ зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд замын хөдөлгөөний дүрмийн талаар хичээл ордог тусгай цаг байдаггүй. Өнөөдрийн хүн амын төвлөрөл хүүхдэд замын хөдөлгөөний боловсрол, соёл эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна. “Аригу медиа” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэг олгох номыг хэвлүүлэн өнөөдөр анхныхаа буюу нийслэлийн 67 дугаар сургуулийн сурагчдад гардуулж өгч байна. Цаашдаа бид нийслэлийнхээ бүх сургуулиудад хүргэх зорилт тавьж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгохын тулд төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

“Төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Улаанбаатар хотод хүүхдүүд ихээр авто осолд өртдөг талаар сонсч байсан. Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм заах ном хэвлүүлэх нь зөв юм байна гэдэг санаа анх гарсан. Энэ удаад ном хэвлүүлээд тарааж байна. Энэ ном хүүхдүүдэд нөлөөлж, ач тусаа өгч чадаж байвал бид цаашдаа юу хийхээ шийдээд явна” хэмээн “Toyota sales Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Курахаши ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 18 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 19 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 21 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 23 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 25 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 27 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 29 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 30 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 35 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 36 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 37 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 39 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 12 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 16 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 46 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 46 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top