“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг 05 дугаар сарын 03-ний өдөр Сүхбаатарын талбайд болох бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газар оролцоно.
Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээллтэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солоилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.
Уг өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцоно. Өдөрлөг нь төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, гаргасан ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй сурталчлах зорилготой.
Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгуулна.
Өдөрлөгөөр МИАТ, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг компаниудын үйлчилгээг нэг дор авах боломжтой юм. Иргэд, олон нийт та бүхнийг “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
УБЦТС ТӨХК нь өдөрлөгт оролцох бөгөөд 24, 25 дугаар асраас хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг хүргэнэ.
Үүнд:
-
Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаарх зөвлөгөө
-
Тоолуурын заалт тулгах хүсэлт хүлээн авна
-
Тоолуурын заалтыг хэрхэн авдаг талаар мэдээлэл өгнө
-
Цахилгааны төлбөр хүлээн авна (картаар)Цахилгаан эрчим хүчний үнэ тариф болон бусад үйлчилгээний тарифын мэдээлэл өгнө
-
Цахилгаан хэмнэх энгийн аргуудыг зөвлөнө
-
Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
-
Цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад өгөх, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгнө
-
Хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
-
Орон сууц хүлээлгэж өгөх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө
-
Гэрээний мэдээлэл шинэчлэнэ
-
Тоолуурын баталгаажуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө
-
Санал хүсэлт өргөдөл хүлээн авна.



