x

Туул голын хамгаалалтын бүсийн нөхцөл байдалтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.

Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.

Тухайлбал, Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт хашаа хатган дотор нь амины орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал, жуулчлалын зориулалтаар Бага тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амины орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байлаа.

Газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах байр суурь илэрхийлэв, “Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно.

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажлуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.

Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно” гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хамт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Богд хан уулын Дархан цаазат газрын захиргааны дарга Ц.Дуламсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа И.Баттөгс, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 16 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 17 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 19 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 20 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 21 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 22 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 23 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 25 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 27 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 26 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 28 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 33 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 34 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 35 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 37 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 10 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 14 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 44 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 44 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top