Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага /World Health Organization/ дэлхийн 4,300 хотын агаарын чанарыг 2016 оны туршид хэмжиж судалснаа өчигдөр танилцуулжээ.
Агаарын чанар хамгийн муу эхний 14 хот нь Энэтхэгт байсан бол араас нь Кувейтийн Аль Субах Аль Салем, Хятадын Баодинь, Монголын Улаанбаатар хотууд орсон байна.
Хятадын нийслэл Бээжин хот эхний 20-д ч багтаагүй нь сүүлийн үед агаарын чанарыг сайжруулах хатуу арга хэмжээ авч байгаатай холбоотой бололтой.
Дэлхийн 4,300 хотоос агаарын бохирдлоор тэргүүлсэн эхний 17 хотыг жагсаавал:
-
Канпур (Энэтхэг)
-
Фаридабад (Энэтхэг)
-
Варанаси (Энэтхэг)
-
Гаяа (Энэтхэг)
-
Патна (Энэтхэг)
-
Дели (Энэтхэг)
-
Лакноу (Энэтхэг)
-
Агра (Энэтхэг)
-
Музафарпур (Энэтхэг)
-
Сринагар (Энэтхэг)
-
Гургаон (Энэтхэг)
-
Жайпур (Энэтхэг)
-
Патяла (Энэтхэг)
-
Жодпур (Энэтхэг)
-
Аль Субах Аль Салем (Кувейт)
-
Баодинь (Хятад)
-
Улаанбаатар (Монгол)
Эх сурвалж: IKON.MN



