x

Сэтгүүлчдийн байгууллагын шинэ төрхийг харъя

Монголын сэтгүүлчдийн байгуулллагын одоогийн нөхцөл байдал болоод удахгүй болох гэж байгаа ээлжит сонгуулийн тухай олон нийтийн анхааралд оруулж өгсөн Д.Цэрэнжав ахдаа (“Дөрвөн жил ба нэг жил” baabar.mn) эхлээд талархая.

Монголын сэтгүүлчдийн байгуулллагын одоогийн нөхцөл байдал болоод удахгүй болох гэж байгаа ээлжит сонгуулийн тухай олон нийтийн анхааралд оруулж өгсөн Д.Цэрэнжав ахдаа (“Дөрвөн жил ба нэг жил” baabar.mn) эхлээд талархая. Энэ байгууллагыг сэтгүүлчиддээ болон олон нийтэд, нийгэмдээ дэмтэй тустай авч явахын төлөө ачааны хүндийг үүрэлцэхээр сэтгэл шулуудаж, нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа мэргэжил нэгт нөхөддөө ч мөн амжилт хүсье. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ) гэдэг байгууллага өнгөрсөн онд 65 жилийнхээ ойг тэмдэглэсэн, энэ жил 66 дахь жилтэйгээ золгож байна. 1990 он хүртэл Монголын бүх сонин сэтгүүл болон үндэсний хэмжээний ганц радио, телевиз, тэдгээрийн эрхлэгч, сэтгүүлч, идэвхтэн бичигч, найруулагч, операторуудыг хамтад нь эгнээндээ нэгтгэж асан Сэтгүүлчдийн холбоо нь ерөн оноос хойш чөлөөтэй, чөлөөгүйгээрээ (хувийн, эсвэл төрийн өмчид суурилсан гэдгээ илэрхийлж байгаа юм) хуваагдаж , дараа нь сонины, телевизийн, сайтуудын гэхчлэн салбарлаж, эцэс сүүлдээ үе үеэрээ талцаж хуваагдсаар өнөөдөр сэтгүүлчдийн нэрийг зээлдсэн хорь шахам эвсэл холбоодтой болоод байгаа. Тэдэн дунд МСНЭ юу юм бэ гэж үү?

Энэ тухайд Д.Цэрэнжав ах маш товч бөгөөд ойлгомжтойгоор тодорхойлсон байна лээ. Сургахыг Хэвлэлийн хүрээлэн, судлахыг бас Хэвлэлийн хүрээлэн, нийтлэл нэвтрүүлгийг бүртгэж тоолохыг Максима, ёс зүй сахиулахыг Хэвлэлийн зөвлөл, халамжлахыг компаниуд, сонгуулийн үеэр бол намууд, нэр дэвшигчид, харин шагнахыг нь холбоод өөрсдөө хийдэг болсон тул МСНЭ дахиад хэдэн өргөмжлөл нэмэх, ой тэмдэглэх, элдэв арга хэмжээнд нэрээ хавчуулахаас хэтрэхээ больжээ.. гэж. 

МСНЭ-ийн XVI их хурлаар 2015 ондбаталсан дүрэмд “МСНЭ нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэл бүхий төрийн бус, үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага мөн. МСНЭ нь гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалж, чадавхижуулан хөгжүүлэхийг үйл ажиллагааны зорилгоо болгоно” гэж заасан байна. Гэвч дүрэм батлагдсанаас хойш энэ талаар ахиж дурсаагүй. Сэтгүүлчид маань ч тэр байдалтай нь эвлэрээд, сэтгүүлчдийн байгууллагаасаа нэг их “сюрприз” хүлээхээ больсон шиг.

Оны эхээр МСНЭ-ийн ээлжит их хурлын зар тарсны дараа ч гэсэн “МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэн байх нь маньд ямар хамаатай” гэсэн янзтай ажин түжин сууцгаав. Харин сүүлийн долоо хоногт өрсөлдөөн ширүүсэх шинжтэй. Албан ёсоор гурван нэр дэвшигч, цаана нь дахиад хэдэн горилогчийн нэр сонсогдож эхлэв. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшихээ илэрхийлсэн гурван залуугийн хувьд (Х.Мандахаяр, Б.Түвшинтөгс, М.Наранбаатар) гурвуулаа сэтгүүлч мэргэжилтэй, нэг үеийн залуус. Энэ салбарт ажиллаж амьдарсан цаг хугацааны хувьд ч ойролцоо. Ажилласан салбараа дагаад өөр өөрийн хүрээлэлтэй. Нэгийг нь нөгөөгөөс нь илүү, дутуу тавихааргүй өөр өөрийн давуу чанаруудтай.

Гэхдээ тэр дундаас “Би нэр дэвшиж байгаа шүү, намайг дэмжээрэй” гэхээсээ илүү энэ байгууллага ямар болчихоод яаж өөрчлөх гээд байгаа юм бэ, хүрэх газар хаана вэ? гэдэг дээр нөхцөл байдлаа задалж яриад, бодлого зорилтоо дэвшүүлсэн нь нэг л хүн байна. Саналаа тоолж багцлаад, заал түрээслээд гар өргүүлэх нэг хэрэг. Харин нийт сэтгүүлчиддээ хандаад “Би сэтгүүлчдийнхээ төлөө, энэ салбарын төлөө ийм ийм ажил хиймээр байна” гэж хэлээд хариуцлагыг өөр дээрээ авах өөр хэрэг. Ер нь ямарваа нэг сонгууль ингэж л явдаг биз дээ. Нэр дэвшигчтэй, бас мөрийн хөтөлбөртэй. 

Харамсалтай нь манай сэтгүүлчид (би ч өөрөө нэг хэсэг нь) сонгуульт албан тушаалд өрсөлдөж байгаа нэр дэвшигч бүрт тавьдаг “Чи яг юу хийх гээд байгаа юм вэ?” гэдэг энэ асуултаа өөрсдийнхөө эрх ашиг дээр тулаад ирэхээр таг мартчихдаг. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр бие биетэйгээ эвлэрээд л явдаг. Нэг тийм нэрэлхүү ч гэх юм уу, тэрүүхэндээ бие даасан байдалтай. “Ардчилсан чөлөөт нийгмийн үндэс нь чөлөөт хэвлэл юм аа” гэх атлаа түүнийг нуруундаа үүрч яваа сэтгүүлчдийнх нь асуудал ард орхигдчихсон. Салбарынх нь эрх зүйн орчин ямар ч зохицуулалт байхгүй. 

Өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг зохицуулсан ганцхан хууль байгаа нь 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль. Хорин жил нэг хуультайгаа, тэр нь ердөө дөрөвхөн зүйлтэй. Гэтэл өнгөрсөн хорин жилийн дотор бусад салбарууд хэдэн удаа хуулиа өөрчилж шинэчлэв. Зарим салбар 10 жилийн дотор 47 удаа хуулиа өөрчилсөн байх жишээтэй. Энэ бол нийгмийн хөгжлийн шаардлага. Гэтэл манай салбарын тухай хууль өмнөх парламентын үед нэг удаа орж ирээд “Редакцийн эзэд, хувьцаа эзэмшигчдийг зарлана” гэсэн ганцхан заалтаас болоод төслийг нь буцаагаад татчихсан. Цаана нь гэтэл зохицуулагдаагүй өчнөөн асуудал байдаг. Үүнийг олж хараад босгож ярьж байгаад нь Х.Мандахбаярт талархууштай. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Цахим орчны зохицуулалтын тухай, Мэдээллийн технологийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай, Контентын тухай гээд маш олон хууль манай салбарт хэрэгтэй байна гэж. 

Наад зах нь сэтгүүлчдийн бэлтгэж байгаа мэдээлэл буюу контентийн үнэлгээ маш бага, оюуны өмчийн асуудал асар их маргаан дагуулдаг. Өнөөдөр нийгэмд хамгийн хүчтэй дуугарч, хамгийн хурдтай тарж байгаа нь онлайн сэтгүүл зүй. Хамгийн бага зардалтай мөртлөө хүртээмж өндөртэй. Цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Гэтэл тэрийг зохицуулсан хууль байхгүйгээс болоод соошлаас нэг их дээрдүүлж үзэхээ больчихсон. 

Хэлэх нэг хэрэг, хийх өөр хэрэг. Сонгогдсоныхоо дараа хэн нь яаж ажиллахыг урьдчилан таах боломжгүй. Гэвч сонголт бол өнөөдрийнх. Хэлнэ гэдэг хийхийн хагас ч гэдэг. Сэтгүүлчдийн байгууллагыг сайн сэтгүүлч удирдаж байсан түүх бий. Д.Сарангэрэл, М.Галаарид гээд. Харин Х.Мандахбаярын нөгөө хоёр нэр дэвшигчээсээ давуу нэг чанар нь сайн менежер. Ерээд онд “шар”, “бор” гэгддэг байсан долоо хоног тутмын сонины мэдээний сурвалжлагчаас ажлын гараагаа эхлээд өнөөдрийг хүртэл явахдаа 10 гаруй сонин, сайт, сэтгүүлийг (“Зиндаа” сонин 2002 он, 2004 онд “Хийморь” сонин, 2005 онд “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүл, 2011 онд “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин, 2011 онд zindaa.mn сайт, 2012 онд zone.mn сайт, 2014 онд breakingnews.mn сайт, 2017 онд “Зиндаа” сэтгүүл) хөл дээр нь босгож, амжилттай авч явсан сайн менежер. Монголын Сайтын холбоог удирдаж байхдаа Цахим сэтгүүлзүйн анхдугаар форумыг төрийн ордонд зохион байгуулж, бакалаврын зэрэгтэй цахим сэтгүүлч бэлтгэх мэргэжлийн ангийг анх удаа нээсэн.

Аливаа байгууллагыг толгойлж байгаа хүн сайн мэргэжилтэн байхаасаа гадна сайн менежер байх шаардлагатай болдог. Ажлаа хуваарилж, ачааллаа тэнцүүлж, хүмүүсээ ажиллуулж чаддаг байх ёстой. Тэр үүднээс МСНЭ-ийг одоогийнх шиг нэг ерөнхийлөгч, нэг нарийн бичиг төлөөлөх биш, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг, хамт олон авч явах ёстой гэсэн нь оргүй үг биш. Тэгж байж нэг хэсэг нь сургалтаа, нэг хэсэг нь сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг, нөгөө нь гадаад харилцаа, санхүү, хөрөнгө оруулалтаа гэх мэтчилэн түрээд явна. Энэ ажлуудыг нэг дор багцлахад байгууллагын менежмент хамгийн чухал. Тэр нь Х.Мандахбаярт арай дөт юм болов уу гэж. 

Хэрвээ МСНЭ бусад холбоодтой адил төсвөөс багахан ч гэсэн татаас авдаг болоод, дээр нь бусад улс орны ижил төрлийн байгууллагатай харилцаа тогтоогоод төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлбэл сэтгүүлчдийг сургаж боловсруулах, мэргэшүүлэх ажил тийм ч хүнд хүчир биш. Дэлхийгээр дүүрэн мөнгө гэж ярьдаг даа. Наад зах нь төрийн байгууллагуудын хэвлэлүүдтэй байгуулдаг гэрээг ил болгоод, зарцуулалтад нь хяналт тавиад эхэлбэл “сэтгүүлчид худалдагдсан” гэдэг хаяг пайзыг ч гэсэн өөрчилж, санхүүгийн ил тод, шударга харилцаа бий болно. Яахаараа ганцхан телевиз “Бид хаалтын гэрээгүй” гэж рекламдаж, бусад нь хаалгаж, боолгох ёстой гэж. 

Яг үнэндээ хэвлэл мэдээллийн байгууллага захиалгын багахан мөнгөн дээр биш, реклам сурталчилгаан дээр тогтдог. Хэвлэл мэдээлэл ч гэсэн бизнес. Харин энэ бизнес эрүүл, зөв харилцаан дээр суурилах учиртай. Сэтгүүлчид ч гэсэн “Эх орныхоо төлөө энэ биеэ зориулна” гэж дуулахын оронд өөрөө өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж, мэргэжлээрээ амбицлаж, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, нийгэмдээ үнэлэгдэж амьдрах ёстой. Үүний төлөө явж чадах хүн нь сэтгүүлчдийн байгууллагыг тэргүүлэх нь зөв.

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 19 цаг 16 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 19 цаг 18 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 19 цаг 19 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 19 цаг 21 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 19 цаг 22 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 19 цаг 23 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 19 цаг 24 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 19 цаг 26 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 19 цаг 27 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 21 цаг 27 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 21 цаг 28 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 21 цаг 34 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 21 цаг 35 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 21 цаг 36 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 21 цаг 38 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 22 цаг 11 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 22 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 22 цаг 15 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 23 цаг 44 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 23 цаг 45 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top