x

Bvlgari: Домогт гоёл чимэглэлийн ордон

Италийн домогт Bvlgari гэх гоёл чимэглэлийн ордон 2014 онд өөрийн үүсгэн байгуулагдсаны 130 жилийн ойг тэмдэглэсэн билээ.

Дэлхийн гоёл чимэглэлийн Bvlgari гэх цуутай брэндийн эх булаг нь Италийн зүүн хойд хэсгийн Эпирус мужын Парамития гэдэг жижигхэн Грек тосгоноос үүдэлтэй. Яг тэнд л XIX зууны сүүл үед эртний гарал үүсэлтэй Грек мөнгөний дарханы овог амьдарч байжээ.

Булгарисийн гэр бүлийнхэн мөнгөн гоёл бэлтгэх жижиг бизнестэй байж. Зууны сүүлчээр Османы эзэнт улсын дайны хөлд нэрвэгдсэн Грект тайван биш байлаа. Гэр бүл нь жижиг дэлгүүрээ алдсаны дараа Кофра аралд нүүн очив. Дараа нь Ромд иржээ. Ром хотод л өрхийн тэргүүн Сотириос Булгарис өөрийн бизнесийг эхлүүлэх эрсдэл хийн Виа Систина гудамжинд гоёл чимэглэлийн жижигхэн мухлаг нээлээ.

1884 оны энэ үеээс эхлэн дэлхийд алдартай Bvlgari бренд төрөв. Сотириос Булгарис 1905 онд овгоо Итали маягт тохируулан Булгари болгон өөрчилсөний дараа Ромын хамгийн гоё гудамжуудын нэг Виа Кондотти гудамжинд шинэ бутик буюу нэрийн барааны дэлгүүр нээжээ.

Тэр сайхан гудамжаар тухайн цагтаа Стендаль, Гете, Байрон нарын цуутай зохиолчид зугаалах дуртай байсан гэдэг. Виа Кондоттийн бутик нээгдсэнээс хойших 124 жилийн дараа ч тэргүүлэх  зэрэгдэдийн ордон дэлгүүр хэвээр байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй.

Виа Кондотти гудамж дахь бутик

Энэ дэлгүүр эхнээсээ гоёл чимэглэлээр дагнаагүй нь бас сонирхолтой юм. Тэр үед Булгарийн гэр бүлийн брэндийг Саториос Булгарис болон түүний хүүхдүүд Константино, Жоржио удирдаж байсан бөгөөд гоёл чимэглэлээс гадна Саториосийн өөрөө бүтээсэн мөнгөн эдлэлээс наймаалж байжээ. Маркетингийнхаа зорилгоор дэлгүүрээ “Эртний эдлэлийн мухлаг” гэж нэрлэжээ. Нууцат таамаглалтай нэр нь эртний эдлэл байгаа гэсэн санааг гарган Америк, Английн төлбөрийн чадвартай хүмүүсийг татаж чадсан гэдэг.

Маркийн түүхийн хамгийн сонирхолтой үе нь 1920-1930 онууд юм. Тэр цагаар Bvlgari стиль бүрэлдэж эхэлжээ. Стиль нь геометрийн хэлбэр, индранил, номин, бадмаараг зэрэг өнгөт чулуу заавал байх онцлогтой байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Bvlgari стиль бүрэн бүрэлдэн тогтлоо. Тавиад онуудад Константино болон Жоржио Булгари гоёл чимэглэлийн франц уламжлалаас холдсон байна. Яг тэр цагаас оргинал дизайнтай, өөрийн стильтэй марк хэмээн Bvlgari өөрийгөө тодруулж чадсан юм. Грек-Ромын классицизм, Италийн Ренессанс, Ромын уран дарханы сургууль түүнд нь холилдсон болохоор эклектик стиль ч гэж болно. Тэр жилүүдэд янз бүрийн өнгийн хүзүүний зүүлт, өнгөт энгэрийн зүүлтүүд гарч ирэн дэлхийг байлдан дагуулсан түүхтэй. Хориод оны нарийн геометрийн хэлбэр нь арай зөөлөн дүрсээр солигдон могойн сэдэв, поп-арт бэлгэдлүүд үзэгдэх болжээ.

Стилийн солигдол нь маркийн алдар нэрэнд амжилттайгаар нөлөөллөө. Далаад онуудад Bvlgari дэлхийд амжилттайгаар хүрээгээ өргөжүүлэв. Хурц тод, сэтгэл сэргээхээр гоёл чимэглэл худалдах бутикууд Парис, Нью-Йорк, Женев хотуудад бий болов.  Зэрэгцээд уг ордон өөрийн үйл ажиллагааны хүрээг тэллээ. Компанийн Швейцарийн салбар нь 1977 оноос цаг үйлдвэрлэх болов. Францын домогт парфюмер Жак Кавалье 1993 онд Bvlgari-д зориулан "Eau the vert" сүрчиг бүтээжээ.

Дөрвөн жилийн дараа гоёл чимэглэлийн ордон хүзүүний торгон ороолт, нүдний шил, арьсан бүтээгдэхүүн зэрэг аксессуар гаргаж эхлэв. Бали, Милан, Шанхайд өөрийн анхны зочид буудлууд, зоогийн газраа 2000-аад оны эхээр нээсэн байна.

Бали арал дэх Bvlgari отель-амралт

Bvlgari гоёл үргэлж танигдахаар. Том өнгөт чулуунууд: Индранил, номин, бадмаараг, анар зэрэг нь тус ордны бэлгэ тэмдэг нь болдог. Эдгээр чулуунуудыг зүүх нь уламжлалт очир алмаз зүүхээс ээдрээтэй гэгдэнэ.

Элизабет Тейлор

Тавь жараад онуудад Bvlgari нь тансаглалын бэлгэдэл болов. Ромын "Чинеччита" кино урлангийн буянаар гэх үү. Хямралаас зугтсан кино одод дэгжин гоёл чимэглэлийн эдлэл зарагдах сайхан, таатай бутик ихээхэн таалагджээ. Виа Кондоттигаас "Чинеччита" урланд хүрэх нь ойрхон байсан нь бас тус болсон байх.

Кино зураг авалтынхаа дараа тэндээс  Карло Понти Софи Лорендаа, Ричард Бартон Элизабет Тейлортаа бэлэг худалдан авдаг байв. Одри Хепберн, Грейс Келли зэрэг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд бутикаар ихээхэн орж гарна.

Одри Хепберн

Одод амьдралаасаа гадна кинондоо Bvlgari зүүн гарцгааж байв. Клеопатрагийн тухай кинондоо Египетийн хатан хааны зүүж байсан хурц ногоон номин ээмэг нь энэ ордных байлаа. Ямар сайндаа Элизабет Тейлор Италиар ганцхан Булгари гэдэг үгийг мэднэ хэмээн Ричард Бартон шоглоом болгон хэлж байлаа.

Элизабет Тейлор
ХХ зууны агуу эмэгтэйчүүдэд зориулсан Diva цуглуулгын хүзүүний зүүлт

Хэдэн жилийн өмнө LVMH бүлэг домогт ордныг худалдан авсан ч Сотириоса Булгарийн ач нар Паоло болон Никола нар удирдаж байгаа. Гэр бүлийн үе залгамжлалыг Булгарийнхан 133 жилийн турш чандлан сахиж байна.

Никола Булгари болон жүжигчин Дрю Бэрримор

Харин шинэ гоёл чимэглэлийн эдлэл бүтээх ажлыг 2013 оноос Лучия Сильвестри  хариуцаж байгаа ба тэр эмэгтэй ордны бүтээлч захирал юм. Компанид тэрээр оюутан байхаасаа зүтгэж эхэлсэн бөгөөд "Haute Joaillerie" гэдэг гоёлын цуглуулгыг бүтээсэн байна. Бүтээлч захирлын анхны цуглуулга нь "Diva" болов. Энэ дэгжин эдлэлийг бүтээхэд нь тавиад онуудын киноны домогт гоо бүсгүйчүүд түүний онгодыг оруулжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 6 цаг 58 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 6 цаг 59 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 1 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 7 цаг 23 мин Ихэнх нутгаар дулаарна 7 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 8 цаг 39 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? 10 цаг 49 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 11 цаг 7 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 11 цаг 13 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 11 цаг 17 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 12 цаг 14 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 13 цаг 4 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 13 цаг 23 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 43 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 14 цаг 6 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 14 цаг 24 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 14 цаг 42 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр 19 цаг 48 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо Өчигдөр 19 цаг 19 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл...
Top