x

“Манай хороо- Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, гарсан санал санаачлалыг холбогдох байгууллагад уламжлан хэрэгжүүлэх зорилготой “Манай хороо- Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдааныг 2018 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд зохион байгуулж байна. Уралдаанд нийслэлийн харьяалалтай 18-аас дээш насны бүх иргэд хамрагдаж болох бөгөөд уралдааныг 2 шатны шалгаруулалтаар дүгнэнэ.

Дүүргийн ГБХЗХХ нь хороо бүрээс шалгарсан 10 эсээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний дотор хороодоос хүлээн авч тус сарын 10-ны дотор НХГБХГ-т ирүүлнэ.

Нийслэлийн ХГБХГ нь шалгарч ирсэн 1520 эсээнээс шилдэг 3 эсээг 2018 оны долоодугаар сарын 1-ний дотор шалгаруулан, шагналыг ирэх долоодугаар сарын  2-ны өдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Эсээний агуулгад тавигдах ерөнхий шаардлага: Иргэдийн оролцоотойгоор хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар хэрэгжихүйц гарц гаргалгаа, санаачлалыг тусгасан байх.

Тавигдах шаардлага:

  • Тухайн хорооны оршин суугч байх

  • 700 үгэнд багтаан бичигдсэн байх

  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх

  • Шаардлагатай гэж үзвэл зураг хавсаргах боломжтой

  • Arial 12 фонтоор шивсэн, эсвэл гаргац сайтай гараар бичсэн байх

  • Өөрийн овог, нэр холбогдох утас, гэрийн хаягаа тодорхой бичсэн байх

  • Хугацаа хоцорсон эсээг хүлээн авахгүй

Шагнал:

               1-р байр – талархал, 500 000 төгрөг

               2-р байр – талархал, 300 000 төгрөг

               3-р байр – талархал, 200 000 төгрөг

Уралдаантай холбоотой мэдээллийг 70118835, 99187024 утаснаас лавлана уу гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 18 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 20 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 21 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 23 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 25 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 27 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 29 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 30 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 35 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 36 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 37 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 39 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 12 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 16 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 46 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 46 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top