x

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:

“Та бүхний энэ өдрийг амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр-2018”-д хүүхэд, залуус руу чиглэсэн залуусын эх оронч үзэл, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин, эх орноо батлан хамгаалах, мэдлэг боловсрол, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх талаар бичигдсэн байдаг. Мөн өсвөр, үе залуусыг архи, тамхи, мансууруулах бодис, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход чиглэсэн, байгуулага аж ахуйн нэгж, байгууллагыг бүрдүүлэгч хувь хүн, гэр бүл, ирээдүй хойч үеийг хөгжүүлэх төлөвшүүлэх, тэдгээрт эерэг хандлага, хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулсан.

Мөн 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, 96 их, дээд сургуулийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүд болж, үр дүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Оюутан, залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллаж эхэлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчийн санаачилгаар эерэг хандлага, хөгжлийг нийгэмд төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа нийт оюутан залуус, хүүхэд багачуудын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээр ахлуулсан баг ажиллаж байна.

Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд  бид хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Харин хувь хүний хөгжлийн асуудлыг ярихад хамгийн түрүүнд тулгамдаж байгаа томохоон хүчин зүйл нь Монголын нийгэмд хандлага, хүмүүжлийн асуудал болчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая орчим мянган хүүхэд байдаг. 96 их, дээд сургуульд 155248 оюутан суралцаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, төлөвшил, хандлагыг судлахаар аймаг бүрт сурагчидтай уулзаж, уулзалт, лекц зохион байгуулсан. Энэ уулзалт, лекцэнд төгсөх ангийн 8275 сурагч хамрагдсан.

Уулзалт болгоноос өнөө үеийн сурагчдын дундах хүмүүжил, төлөвшил, амьдралын зорилго, зорилт нь маш сул байгаа нь ажиглагдаж байна.

Хоёрдугаарт, эерэг хандлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байдаг юм. Тус бүрдээ үйл ажиллагаа явуулж байснаас хамтарч эерэг хандлага түгээх нь зөв юм гэж үзээд бид нэгдсэн уулзалт хийсэн. Цаашид хамтран ажиллана” гэлээ.

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байгаа талаарх хэвлэлийн хуралд “Алгинч ахай’’ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хандлага нэрэгч’’ төрийн бус байгууллага, “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, Удирдлагын академийн докторын ангийн хамт олон, ‘’Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө’’ зэрэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон бусад төрийн бус байгууллагууд оролцож, аяны талаар мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 18 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 19 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 21 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 23 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 24 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 25 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 27 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 29 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 29 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 30 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 35 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 36 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 37 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 39 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 12 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 16 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 13 цаг 46 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 13 цаг 46 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top