x

Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх,  дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд л гэхэд гудамж, зам талбайгаар явах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх зориулалтын орчин нөхцөл байхгүй зэрэг асуудал хамгийн наад захын жишээ юм.

Тэгвэл энэ асуудлыг Налайх дүүрэг төрийн бодлого зохицуулалтаар шийдэж чадсан байна. Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эдгээр хүмүүст төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж үзүүлэх зорилтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлж, бодит ажил хэрэг болгож чаджээ.

Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, олон иргэдийн талархлыг хүлээгээд байна.  

Нэг сарын өмнө “Гэрт хүргэх үйлчилгээг” дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчтайгаа хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр очиж эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол энэ удаад халамж, тэтгэврийн мөнгийг нь гэрээр нь олголоо.

Гэрт хүргэх төрийн үйлчилгээний үр дүнг хүртэгч, дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.С хэлэхдээ: “Миний бие тал харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг болсон. Харж хандах хүнгүйн улмаас группийн тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт зэргээ он гарсаар нэг ч удаа авч чадаагүй. Харин энэ үйлчилгээний буянаар эм тариагаа авах боломжтой боллоо. Төр шударга байдаг юм байна, төр иргэдээ харж ханддаг юм байна гэдгийг мэдэрч сууна. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ үйлчилгээ маш том дэмжлэг юм” гэв.

Энэ удаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбартай хамтран тэтгэвэр, тэтгэмжээ ирж авах боломжгүй, хуримтлал үүссэн 10 иргэний группын тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг төрийн дэмжлэгийг гэрт хүргэсэн бол цаашид Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран суурь боловсролын үйлчилгээг гэрээр үзүүлэх, Хаан банктай хамтран нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг хүргэх зорилт дэвшүүлсэн гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 32 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 34 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 35 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 37 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 38 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 38 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 39 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 41 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 43 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 43 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 44 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 49 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 50 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 51 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 53 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 26 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 30 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 14 цаг 0 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 14 цаг 0 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top