x

Өвлийг угтан нийслэлд 1300 гаруй ажил төлөвлөжээ

НИТХ-ын ээлжит 26-р хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Ирэх өвлийг угтан нийслэлд нийт 1311 ажил төлөвлөжээ. Үүнээс "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн дулааны төв шугамын зуны их засварын ажлыг хийж байгаагаас 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дөрвөн байршилд 5112 км дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна. Энэ ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгааг хуралдаанаар танилцууллаа.

Мөн Орон сууц нийтийн аж ахуйн газрын хөрөнгөөр орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэн солих ажлыг нийслэлд нийт 10 байршилд хийж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарч нийт 41 сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны ажиллагаатай танилцсан байна.

Улмаар ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд 18 сургууль, цэцэрлэг болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын 101 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад утаа шүүгч суурилуулах саналыг БОАЖЯ-нд хүргүүлээд байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төлөвлөгөөнд бага, дунд оврын хаалтын 1110 ширхэг зууханд утаа шүүгч суурилуулахад зориулж 10 тэрбум төгрөг тусгажээ.

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир, “Багануурын нүүрсний уурхай болон ДЦС-ыг шинэчлэх, дэвшилтэт техник, технологиор хангахад онцгой анхаарч ажиллахгүй бол нийслэл хотын дулааны галыг манаж байгаа газрыг орхигдуулж болохгүй” хэмээн анхааруулж байлаа. Үүнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариулахдаа, “Засгийн газрын хуралдаанаар Багануурын ДЦС-ыг өргөтгөн шинэчлэх талаар ярьж, ажил хэрэг болгох талаар холбогдох газруудад үүрэг өгөөд байгаа” гэсэн юм.

Хуралдаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы танилцуулснаар, 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелжээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого 100 хувь төвлөрөөд байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 25 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 3 цаг 29 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 3 цаг 30 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 3 цаг 58 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 4 цаг 0 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 4 цаг 4 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 4 цаг 8 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 16 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 4 цаг 19 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 4 цаг 31 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 4 цаг 43 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 4 цаг 47 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 4 цаг 48 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 6 цаг 24 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 6 цаг 25 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 6 цаг 38 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 6 цаг 39 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 6 цаг 43 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 6 цаг 44 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 6 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top