x

Энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 723 объектын гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17.0  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68.3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252 удаагийн гал түймэр гарч, 7.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектын түймрийн шалтгаан:

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 265 гал буюу 36.1 хувь,

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 137 гал буюу 18.7 хувь,

  • Цахилгаанаас 101 гал буюу 13.8 хувь,

  • Бусад шалтгаанаас 90 гал буюу 12.3 хувь,

  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 62 гал буюу 8.4 хувь,

  • Шалтгаан тогтоогдоогүй 27 гал буюу 3.7 хувь,

  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 17 гал буюу 2.3 хувь,

  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 1.8 хувь,

  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 6 гал буюу 0.8 хувь,

  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0.7 хувь,

  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0.7 хувь,

  • Санаатай үйлдлээр 3 гал буюу 0.4 хувь,

  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.3 хувь байна.

 

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт:

ОБЕГ-аас энэ хугацаанд 3,334 байгууллага, аж ахуйн нэгж, 34,416 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23,175 зөрчил дутагдал илрүүлэн, 7,700 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 878 заавал биелүүлэх албан шаардлага, 1,545 мэдэгдэл, 52 танилцуулга, 219 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 51 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 33.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 279 удаа, дадлага 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 73 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 102 удаа орж ажиллажээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 38 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 40 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 41 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 43 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 44 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 45 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 46 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 48 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 49 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 49 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 50 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 19 цаг 56 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 19 цаг 57 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 19 цаг 58 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 20 цаг 0 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 33 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 37 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 6 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 7 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top