x

"Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх шаардлагатай"

Хотын захирагч С.Амарсайхан Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросетийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Кросети “ОУШХБайгууллага нь НҮБ-ийн төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн “Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөн” болон “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал” гэсэн хоёр төслийн судалгааг амжилттай хийж, холбогдох зөвлөмжийг гаргасан. Уг ажлын хүрээнд Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж, үр дүнг нь 2018 оны аравдугаар сард танилцуулсан. Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа судалгааны дүгнэлт гарсан” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл, судалгаа та бүхэнд бий. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас хот руу суурьших иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Танай байгууллагын хийсэн дотоод, гадаадын шилжилт хөдөлгөөний дүн мэдээтэй бид танилцсан. Шилжилт хөдөлгөөний асуудал ирээдүйн хот төлөвлөлттэй уялдаж байх зайлшгүй шаардлагатай. Гадаадын шилжилт хөдөлгөөнөөс илүүтэй дотоодын шилжилт хөдөлгөөний асуудал анхаарал татаж байна. Орон нутгаас шилжин ирж байгаа иргэдийн аюулгүй байдлын асуудалд нийслэл анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн гадаадын шилжилт хөдөлгөөнийг ч анхаарлын гадуур орхигдуулж болохгүй” гэдгийг онцолж хэлэв.

Мөн уулзалтаар хоёр тал Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний менежментийг сайжруулах” төслийн дараа дараагийн шатны үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 23 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 3 цаг 27 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 3 цаг 28 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 3 цаг 56 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 3 цаг 58 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 4 цаг 2 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 4 цаг 6 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 14 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 4 цаг 17 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 4 цаг 29 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 4 цаг 41 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 4 цаг 45 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 4 цаг 46 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 6 цаг 23 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 6 цаг 24 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 6 цаг 36 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 6 цаг 38 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 6 цаг 41 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 6 цаг 43 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 6 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top