Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багийн иргэн, улсын хошой аварга малчин Д.Батгэрэлийн үхэр сүрэгт ихэр тугал төржээ.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд буюу Дэрэн сумын 90 жилийн ойгоор мөн Д.Батгэрэлийн хүрэн гүүнээс ихэр унага төрсөн нь одоо ижил сүрэгтээ идээшилж байна. Таван жилийн дараа дахин ихэр тугал төрсөнд малчин Д.Батгэрэл "Буянт сүрэг өсөхийн бэлгэдэл" хэмээн билэгшээж байна.
Д.Батгэрэл нь 2005 онд улсын сайн малчин, 2018 онд улсын хошой аварга малчин болж, залуу малчиддаа үлгэр жишээ болж яваа, нутаг усандаа нэр хүндтэй сайн малчин юм байна.




