x

“Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр үйлчилнэ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулах арга хэмжээ, хийх ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн ОБГ, нийслэлийн МХГ, НТҮГ, нийслэлийн Цагдаагийн газар хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг “Баяр наадмын үеэр зөвшөөрөлгүй ил задгай худалдаа их гардаг. Мөн иргэд Хүй долоон худагт уулан дээр майхан барьж, хуушуур зардаг. Энэ жил хоолны буюу хуушуурын зөвшөөрлийг аж ахуйн нэгжид олгосон. Учир нь хүнсний аюулгүй байдал болоод дараа нь хариуцлага тооцоход хялбар байх үүднээс аж ахуйн нэгжид зөвшөөрөл олголоо. Хуушуурын буюу хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000, Хүй долоон худагт 15.000 төгрөгөөр олгож байна” хэмээв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Үндэсний баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ хяналт шалгалтын ажлыг 9-10-нд зохион байгуулж, 11-13-нд эргүүлийн ажил хийгдэнэ. Мөн Хүй долоон худагт галын аюулгүй байдлыг шалгана. НОБГ-аас 16 анги салбарын 130 албан хаагч анги, салбар дээрээ бэлэн байдалд ажиллах болно. Мөн найман ангийн 111 албан хаагч эргүүл хийх бол 55 албан хаагч Туул голын сав газраар завьтай болон автомашинтай эргүүл хийнэ” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баяр наадмын үеэр 400 орчим байцаагч хяналт шалгалт хийж ажиллана. Мал эмнэлгийн лаборатори болон НМХГ-ын Төв лабораториос шалгалтын үеэр явуулын лаборатори ажиллан, дээж авч шалгана. Мөн өгсөн зөвлөмжийнхөө дагуу аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах “Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 93 чиглэлд том оврын 612, туслах дөрвөн чиглэлд бага оврын 10, зуслангийн гурван чиглэлд  тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. Мөн 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгөөр явна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэхэд дараах шаардлага тавина гэдгийг хэллээ.

  1. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх

  2. Мах нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр тодорхойлуулсан чанарын баталгаажилттай, өнгө хэвийн харлаагүй, гадаад байдал цэвэрхэн, элдэв бохирдолгүй байх;

  3. Мах, сүүг худалдан авахдаа зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хөргөх төхөөрөмжид хадгалсан байдлыг харгалзан үзэх, мах, сүү хадгалах хөргөх төхөөрөмж хүрэлцээтай байх;

  4. Шарах хайрах тосны чанарыг тогтмол шалгаж сольж байх, хуучирч өнгө нь харласан тосон дээр шинэ тосыг нэмэхгүй байх;

  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх;

  6. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаахнөхцлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэсэн байх;

  7. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлөх савтай байх;

  8. Тогооч, худалдагч нь мэргэжлийн үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил харагдахуйц шархгүй байх;

  9. Үйлчилгээний ажилтнууд дүрэммт ажлын хувцсаар жигдэрсэн байх;

  10. Галын аюулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах, тухайн гэр, асарт гал унтраах хэрэгсэл болон галын хор байршуулсан байх;

  11. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх;

  12. Орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях;

  13. Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо, борооны уснаас хамгаалж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах;

  14. Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдлийг бүрэн хариуцаж ажиллах;

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. 

  2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих
    1.Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

  3. Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:
    Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
    2.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 24 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 3 цаг 28 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 3 цаг 29 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 3 цаг 57 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 3 цаг 59 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 4 цаг 3 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 4 цаг 7 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 15 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 4 цаг 18 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 4 цаг 30 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 4 цаг 42 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 4 цаг 46 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 4 цаг 47 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 6 цаг 24 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 6 цаг 24 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 6 цаг 37 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 6 цаг 38 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 6 цаг 42 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 6 цаг 43 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 6 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top