x

Нийслэлийн гудамж, талбайн хогийг шороо тоос бужигнуулахгүй сорж авах төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн Хот тохижилтын газрынхан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлажээ. Тендерт “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна. Албаны хүмүүс өчигдөр цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

“Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн. Бөгөөд 3.5 литр дизель түлш мото цагт зарцуулна. Хогийг шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацаж угаах, чийгшүүлэхээс гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгааг өгч байгаа. Цаашид сэлбэг шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж “ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, ОУ-ын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, “ДАЛУ” ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна.

Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний, зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээлээ. 

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан.

Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэдэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье” гэлээ.

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 55 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 59 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 0 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 28 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 30 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 34 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 38 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 46 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 49 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 6 цаг 1 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 13 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 17 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 18 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 55 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 56 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 8 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 10 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 14 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 19 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top