x

А.Сүхбат: Улаанбаатар тэр чигээрээ сүйрэх эрсдэл бий болоод байна

Зах зээлийн нийгэмд шилжих завсрын үеэс эхлээд Монголд барилгын стандарт нормыг мөрдөөгүйгээс өнөөдөр Улаанбаатарын барилга, байшингийн 80-90 хувь нь суулт, цууралт үүсэн хар аяандаа нурж унах байдал үүсээд байгаа талаар Монголын Зам, барилгын материалуудын химийн инженерүүдийн холбоо ТББ-ын мэргэжлийн инженерүүдийн санаачлагаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын ажлын албатай хамтран 1996 оноос хойш баригдсан барилгуудад үзлэг шалгалт хийж, 300 гаруй баримт цуглуулаад байгаа талаар цувралаар мэдээлсэн билээ.  

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар Туул голд зөвшөөрөлгүй хайрга, элс олборлож байгаа компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгсөн. Эдгээр компаниуд Туул голын экосистемд нөлөөлөөд зогсохгүй, стандарт шаардлага хангахгүй элс хайргаар барилга барьснаас Улаанбаатар тэр чигээрээ нурах аюулд орохоор байна.  Ингээд УИХ-ын гишүүн А.Сүхбатын анхааруулгыг хүргэж байна.

А.Сүхбат: 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно.

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Гэтэл манайд голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна.

Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайрга хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө.

Өнөөдөр надад 300 гаруй барилгын стандарт шаардлага хангахгүй байна гэсэн мэдээлэл зураг ирсэн байгаа. Үүний дотор та бидний мэддэг супер барилга Шангри-Лагийн хана, зоорийн давхар цуурсан байгаа. Энэ чинь л стандартын барилгын дүүргэгч материал ашиглаагүйг хэлээд байгаа юм.  Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ энэ юм” гэв.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карьер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карьер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэж мэдэгдсэн.

Гэвч одоогоор энэ дүгнэлтийн мөрөөр ямар ажил хийгдэж байгаа нь тодорхойгүй хэвээр л байна. Онцлон сануулахад энэ бол нийт Улаанбаатарчуудын эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахаар байдал үүсээд байгаа юм.

Тиймээс асуудлыг эцэст нь хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

Таны барилга, орон сууцанд ан цав, суулт үүсээд байгаа бол 99110960 утсанд хандаарай. Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү. 

SOS:Улаанбаатарын барилгуудын 80-90 хувь цуурч эхлээд байна

Цуврал-1: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!!

Цуврал-2: Бетон зуурмагийн үйлдвэрүүд Туул голын шороогоор барилга бариулж, улс орныг сүйрүүлж байна!!! 

Цуврал-3: Бетон зуурумагны үйлдвэрүүд Туул голын шороогоор олон давхар орон сууц бариулж, ард иргэдийг хохироож байна!!! 

АНХААР!!! Ан цав, цууралт, бяцралт, эвдрэлд орж, ашиглах боломжгүй болж байгаа орон сууцнууд-фото цомог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dr. Adity (197.210.227.110)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 49 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 53 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 4 цаг 54 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 22 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 24 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 28 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 32 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 40 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 43 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 5 цаг 55 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 7 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 11 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 12 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 49 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 50 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 2 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 4 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 8 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 13 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top