x

Улаанбаатар хотноо 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэд чуулна

Ерөнхий сайдын ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах үндэсний зөвлөлийн тэргүүн С.Чинзориг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус конгрессыг Улаанбаатар хотод зохион байгуулах Засгийн газрын энэ оны 124 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолд үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар, дээрх конгресст бэлтгэх үндэсний хороог байгуулж, ХНХ-ын сайд ахалсан байна. Бэлтгэл хангах хорооны үндсэн ажил бүрэн дууссан хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр, “Энэхүү конгресст оролцохоор 43 орны 600 орчим төлөөлөл бүртгүүлсэн. Үүнээс 400 гаруй нь дотоодын төлөөлөгч байна. Нийт оролцогчдын 40 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдний тулгамдаж буй асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэхээс гадна улс орнууд туршлага солилцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх конгрессын нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашдын зорилго, бүс нутгаас авах туршлага гэсэн Үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” хэмээв.

Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд энэ оны нэгдүгээр сараас "www.apcbid2019.mn" вэб сайтыг ажиллуулж, конгрессыг сурталчлах, оролцогчдыг бүртгэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах зэрэгт ашигласан байна. Вэб сайтаар дамжуулан 43 оны 160 орчим төлөөлөгч бүртгүүлсэн. Эхний зочид өнөө өглөө Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Мөн веб сайтаар дамжуулан гадаад, дотоодын 109 илтгэл хүлээн авснаас 72-ыг нь конгресст хэлэлцүүлэхээр сонгосон байна.

Бэлтгэл ажлыг хангах хороо ГХЯ-аар дамжуулан Ази, номхон далайн бүсийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, олон улсын байгууллагын удирдлага нарыг конгресст урьжээ. Тэдгээрээс БНСУ-ын Хөдөлмөрийн дэд сайд конгресст илтгэл тавих юм байна. Мөн Бутаны Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцоно. Түүнчлэн Камбожи, Пакистан, Австралийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан яамны дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 50 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 54 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 4 цаг 55 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 23 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 25 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 29 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 33 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 41 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 44 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 5 цаг 56 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 8 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 12 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 13 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 50 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 51 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 3 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 5 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 8 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 10 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top