x

Сургууль, цэцэрлэгийн орчны аюул эрсдлийг барилгын насжилт тэргүүлж байна

“Сургуулийн цогц аюулгүй байдал” салбар дундын зөвлөлдөх уулзалтаар сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн судалгааг танилцуулж, эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замуудын талаар хэлэлцлээ.

Эрсдэлт хүчин зүйлсийг барилга, байгууламжийн аюултай байдал тэргүүлж байна.

2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 803 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд төрийн өмчийн 656 ерөнхий боловсролын сургуулийн 1,026 барилга байгууламжийн 60 хувь (616) нь 30-хаас дээш жилийн насжилттай, үүнээс 22 хувь (226) нь 45-аас дээш жилийн насжилттай барилгатай байна.

Төрийн өмчийн сургуулиудад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт сургуулийн 11.9-13.5 хувь нь их эрсдэлтэй, 71.0-75.0 хувь нь дунд эрсдэлтэй, 12.0-18.0 хувь нь бага эрсдэлтэй гарчээ. Урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь (276) нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болсон ажээ. Тиймээс салбарын яамны зүгээс шинэ барилга барихаас илүүтэй хуучин барилгуудаа засах, хүчитгэх, эрсдлийг нь бууруулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байна.

Мөн үер, ой хээрийн болон объектийн түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар борооны үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, хаана, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл, дадалтай болгох зэрэг асуудлыг оролцогчид хөндөж байна.

Уулзалтыг “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт” (2019), “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр” (2018)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох, бусад салбарын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ нь 2016 оны 11 дүгээр сард “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулснаас хойш чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлаа дүгнэх цаашид хамтран хийх ажлаа тодорхойлох салбар дундын хоёр дахь томоохон арга хэмжээ юм гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 51 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 55 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 4 цаг 56 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 24 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 26 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 30 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 34 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 42 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 45 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 5 цаг 57 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 9 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 13 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 14 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 51 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 52 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 4 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 6 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 9 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 11 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top