x

Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Засгийн газрын өнөөдөрийн хуралдаанаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр шийдвэрлэлээ.

Д.Жигжид 1939 онд  “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг хүргэсэн цуваа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны фронтын кино сурвалжлагчаар ажиллажээ.

1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна. 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” киноны зураглаачаар ажиллажээ.

Д.Жигжид 1959 онд “Ардын элч” киног найруулснаас хойш:

  • 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”

  • 1962 онд “Түмний нэг”

  • 1965 онд “Хүний мөр”

  • 1966 онд “Үер”

  • 1968 онд “Өглөө”

  • 1970 онд “Хүргэн хүү”

  • 1971 онд “Тэмцэл” 

  • 1972 онд “Баянбулгийнхан”

  • 1974 онд “Хөдөөгийн баясгалан”

  • 1976 онд “Хүний төлөө”

  • 1977 онд “Хөх ногооны униар”

  • 1978 онд “Газрын жигүүр”

  • 1980 онд “Өнөр бүл”

  • 1982 онд “Жаргал даахгүйн зовлон”

  • 1984 онд “Ард Аюуш” зэрэг киноны найруулагчаар ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 55 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 59 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 0 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 28 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 30 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 34 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 38 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 46 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 49 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 6 цаг 1 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 13 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 17 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 18 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 55 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 55 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 8 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 9 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 14 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 19 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top