x

Хакухо М.Даваажаргал хаа холдох вэ дээ...

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, зөвшөөрсөн байна.

Хакүхо М.Даваажаргал нь Японы эзэн хааны цомыг 42 удаа хүртэж, дээд зиндаанд 1000 гаруй, Их аварга буюу Ёкозүна цолтой 800 илүү давсан эвдэгпэхээргүй амжилтын эзэн болсон билээ.

Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргасан хэмэээн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцож байхдаа Асашёорюү Д.Дагвадорж аваргатай ярилцаж үеэрээ хэлж байсан юм. Учир нь Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Японы иргэнд л өгнө гэсэн заалттай байдаг байна.

Түүний иргэншлээ солих шийдвэрийнх нь талаар Кёкүшюзан Д.Батбаяр “Хакүхо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай ч Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй юм. Сүмо бөхийн дэвжээний багш болсон манай Н.Цэвэгням, Б.Дашням болон Хавайн арлын бөхчүүд бүгд энэ замналаар явсан байдаг. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн аваарай” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.

Харин улстөрч Б.Жаргалсайхан "Миний хувьд их ухаантай аваргын хүү алсын харсан, улсаа бодсон шийдвэр гаргалаа гэж харлаа. Хувийн эрх ашгийн хувьд Япон улсын иргэн болсноор бизнес хийх, монголчууд яваад очих дэвжээ байгуулах (Хичнээн олон залуусын амьдрал сайжрах бол. Сумогоор шүргээд гарсан залуу ирээд л компани байгуулдаг юм даа), татвар шимтгэлээ бага төлөх бололцоо бүрдэнэ. Хоёрдугаарт Монгол Улсын нэр хүндийг 2020 оны олимпод ихэд өргөж Япон-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна. (Монгол Улсад хамгийн их зээл тусламж, хандив Япончууд л өгдөг) М.Даваажаргал сэтгэл буруу байсан бол эртнээсээ Монгол Улсад бизнес хийхгүй байсан. Түүний барилга байгууламж, дэлгүүр, рестрон, цагаан будааны талбай, мал аж ахуй нь хүртэл байна. Дахиад бүр банк санхүүгийн байгууллагад хүч үзэхээр явж байгаа юм билээ. Чингис хаан "Сэтгэлийг нь хураасан байхад бие нь хаа холдох вэ" гэдэг шиг М.Даваажаргал нас явах цагтаа эх орон руугаа гүйнэ. Аавынхаа нутагт хөшөө дурсгал, хөрөнгө оруулалт хийх юм билээ. Энэ залууд Монте Кристо гүн шиг баян болох эх орноо хөгжүүлэх мөрөөдөл бий. Тийм зүйл ярьдаг их аваргын алсын хараатай хүүг бүү муул. Цаадах бодол, мөрөөдлийг хар, Том зорилготой, том сэтгэдэг аавын хөвгүүд өчүүхэн хэрүүл, доромжлолоос айдаггүй юм. Монголын харьяатаас гарах гэж эх орондоо багтаж шингэхээ байлаа, хавчаад байна, би тэмцэгч, эх оронч гэсэн худлаа өргөдөл барьсан залуус Элчин сайдын яамны үүдээр зөндөө байгаа. Тэд нараас тэс өөр байгуулсан гавьяатай М.Даваажаргал улам урагшаа зүтгэж байгааг анзаарах ухаан алга уу та нарт.. Эргээд ирэх сэтгэлийг нь бүү бууруул. Эрдэнэсантын хүүхдүүд цаанаа шөрмөстэй дамшигнууд шүү гэж Итгэлт гуай нь хэлсэн билээ" гэсэн юм.

Магадгүй Их аварга маань Японы иргэн болсноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, монголын хувьд анхны их аваргын дэвжээтэй болж олон олон Монгол бөхчүүд барилдах боломж бий болох ч юм билүү. Цаашлаад монгол залуу Японы сүмо бөхийн холбооны тэргүүн болохыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн түүний чин хүсэл ч байж болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монгол хүн (103.10.21.26)
    Авгай нь япон хүүхэн. Төрсөн хүүхдүүд нь япон тархи, япон хэл, японсэтэхүйтэй, японы иргэд. Одоо өөрөө японы иргэн??? Хакухад Монголоос минь ганц ч сайн бүсгүй олдоогүй юу? Халхын хүүхнүүд хадан авирч модонд гараагүй байлтай.
    2019 оны 06 сарын 29 | Хариулах
    • full
      za yahavde mgl davajargalar dutahgushde
      2019 оны 06 сарын 29
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 56 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 5 цаг 0 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 1 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 29 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 31 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 35 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 39 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 47 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 50 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 6 цаг 2 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 14 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 18 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 19 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 56 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 57 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 9 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 11 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 14 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 15 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top