x

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг ирэх сарын 22-ноос цахимаар бүртгэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн зургаадугаар сарын 24-ний хуралдаанаар “Түрээсийн орон сууцад хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ-д өргөн барьсан билээ.

НИТХ-ын хуралдаан өнөөдөр болж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн орон сууцны корпорцын захирал Б.Сүхбаатараас журам батлагдсан тохиолдолд иргэдийг хэзээнээс бүртгэх талаар тодрууллаа.

Тэрбээр, “972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид зарим дутуу ажил дээр анхаарал хандуулж байна. Хөгжлийн банктай хийх хэлэлцлийн асуудал гүйцэд дуусаагүй байна. Хотын зүгээс тухайн орон сууцын хүүг бууруулах тал дээр Хөгжлийн банканд санал өгсөн. Хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцын үнэ ч буурах боломжтой гэж үзэж байна.

Мөн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын "Буянт-Ухаа II" дахь 972 айлын орон сууцын хувьд өөрсдийн гэсэн журам гаргаж дагаж мөрдөх хэрэгтэй байгаа.

Гол нь бид агаар хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд байх, гэр хороололд амьдарч байгаа иргэд рүү чиглэсэн байх гэсэн шинэ журмаа Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн барьсан. Хэлэлцээгүй байна.

Тус журамд залуу гэр бүлийн хувьд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоогоор нь харгалзан үзэх гэх зэргээр тусгасан байгаа.

Энэ журам НИТХ-аар орж батлагдсаны дараа Хууль зүйн яам дээр очиж хянагддаг. Тиймээс бид тэр хугацааг харгалзаж үзээд түрээсийн орон сууцны бүртгэлийг долоодугаар сарын 22-ноос эхлэн цахимаар хийхээр төлөвлөсөн.

Бүртгэл шилэн хэлбэрээр буюу нээлттэйгээр явагдах учир иргэд өөрсдөө хянах боломжтой. Бүртгэл явагдаж дууссаны дараа наймдугаар сараас иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулна гэж бодож байна.

Зөвхөн гэр хорооллын иргэдийн 260 мянга нь тус орон сууцыг түрээслээд, өмчлөх хүсэлтэй байгаа гэсэн судалгаа байна. Мөн нэлээд иргэнээс сугалаагаар оруулах нь зүйтэй гэсэн санал ирж байна” гэв.

2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас "Буянт-Ухаа II"-т ашиглалтад орж байгаа 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ орон сууцыг хотын захиргаанд шилжүүлсэн юм. Харин Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийдэх гэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 55 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 4 цаг 59 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 0 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 28 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 30 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 34 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 38 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 46 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 49 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 6 цаг 1 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 13 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 17 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 18 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 55 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 56 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 8 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 10 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 15 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 19 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top