x

Хар тамхи, мансуурахтай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд анх энэ өдрийг мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх (International Day against Drug Abuse and Illicit Trafficking) олон улсын өдөр болгон зарласан юм.

Энэ өдөрт зориулан манай улсад өнөөдөр ЦЕГ-аас Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэдийг гадны улс оронд зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болон хүний гуйвар, мөнгө амласан ачаа тээшийг авахгүй байх, авсан тохиолдод сайтар шалгаж мэдээлэх талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжилтнүүдэд зориулан хар тамхи, мансуурах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэхэд анхаарах талаар мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулна. Энэ өдөрт зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн төвөөс нээлттэй хаалганы өдрийг худалдааны “Энхжин” төвд зохион байгуулах аж.

Баримтууд:

-Героиныг ханиалгахын эсрэг эм гэж анх бүтээсэн ба 1971 он хүртэл немецийн эмийн сангуудад чөлөөтэй худалдаж байжээ.

-Кокаин нь зүрхний цахилгаан идэвхижилд нөлөөлдөг ба тэр нь эрүүл хүнийг ч зүрхний шигдээс болгож магадгүй.

-Нидерланд улс одоо марихуаны хэрэглээгээр хамгийн бага төвшинтэй, мансууруулах бодисны улмаас үүдэлтэй үхлээр хамгийн доогуур үзүүлэлтэй орон болжээ.

-ЛСД анх 1938 онд гарч ирсэн ч түүний мансууруулах шинж чанарыг 1943 онд тогтоожээ.

-Нэг тонн кок модны навч цуглуулж байж нэг кг кокаин гарган авдаг. Навчийг хүхрийн хүчил, ацетон, бензин, аммиак, давсны хүчил, эфирээр боловсруулдаг ажээ.

-Нэг грамм кокаины өөрийн өртөг нь хэдхэн цент боловч түүнийг 100 доллараар худалддаг байна.

-Каннабис (олс өвс) өнөөдөр нэхмэлийн үйлдвэрт дээр үеийнх шигээ хэрэглэгддэггүй. Тэр нь анх хөвөнг орлож байжээ.

-Роберт Луис Стивенсон "Доктор Жекилл, мистер Хайд" романыг зургаан өдөр, зургаан шөнийн дотор бичихдээ кокаины мансууралд байв. Стивенсоны эхнэр нь кокаины согтууралд тийм их текст бичсэнд гайхаж байлаа. 60 мянган үг бичсэн байж. Тэр өмнө нь сайндаа л өдөрт 1000 үгтэй байдаг байжээ.

-Экстезийг анх сүлжээний маркетингаар тараасан юм. Энэ пирамидыг үүсгэгч Майкл Клегг хэдхэн жилийн дотор экстазийг маш хүртээмжтэй болгож өгсөн байв. Түүнийг бар, клубуудад дэлгүүрийн ердийн бараа шиг картаар төлөн авч болох байв.

-Зигмунд Фройд кокаиныг эхлээд эмнэлэг талаас нь судлаад тэр түүнийг анх 1884 онд хэрэглэж үзээд үйлчилгээнд нь гайхсан байв. Энэ бодис түүнийг сэтгэл санааны дарамтаас салгаж, өөрт нь итгэл өгчээ. Тэр ид шидэд нь итгэсэн бөгөөд дараа нь түүний хамаарлаас гарахын тулд их цаг зарцуулжээ.

Өнөөдөр мөн дэлхийн Тамлан байцаалтын хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байна.

НҮБ-ын Эдийн засаг ба нийгмийн зөвлөлийн зөвлөсний дагуу зургадугаар сарын 26-ныг Тамлан байцаалтын хохирогчдыг дэмжих өдөр (International Day in Support of Victims of Torture) болгох шийдвэрийг 1997 онд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 57 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 5 цаг 1 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 2 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 5 цаг 30 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 5 цаг 32 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 5 цаг 36 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 5 цаг 40 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 5 цаг 48 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 5 цаг 51 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 6 цаг 3 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 6 цаг 15 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 6 цаг 19 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 6 цаг 20 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 7 цаг 57 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 7 цаг 57 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 8 цаг 10 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 8 цаг 11 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 8 цаг 15 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 8 цаг 16 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 8 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top