x

Сурагчид дээр туршилт хийгээгүй гэв

Өнөөдөр “Монгол ньюс”  мэдээллийн төвд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ”-аас  ЕБС-ийн сурагчдад туршилт хийж байна гэж ямар ч үндэслэлгүй мэдээлэл тараасан талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга тэргүүтэй хүмүүс залруулга хийж үйл ажиллагаагаа танилцуулав.
Шинжлэх ухааны үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээсэн талаар тус байгууллагын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал болон бусад холбогдох хүмүүс онцолж байв.  
Тухайлбал, Гүйцэтгэх захирал Б.Уянга “Манай байгууллага нь Харвардын анагаахын их сургуулийн эрдэм шинжилгээний нэгж байгууллага юм. 2004 оноос эхлэн Д /D/ витаминтай холбоотой нийтдээ  20  гаруй судалгааг олон улсын түвшинд хийсэн. Одоо хийж байгаа судалгаа бол  6-13 насны  9814 сурагчдыг  оролцуулаад Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэх  Д амин дэмийн нөлөө судалгааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэй хийж эхэлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны яамны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан. Анх судалгааны ажлыг эхлүүлэхдээ бид судалгаанд хамрагдах хүүхдүүдийн  эцэг эхэд судалгааны талаар танилцуулж албан ёсоор зөвшөөрөл болон гарын  үсэг авч сайн дурын үндсэн  дээр эхлүүлсэн.  Хүний биеийн  дархлааг дэмждэг Д аминдэм нь амьсгалын замын  хурц халдварт өвчин болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул сүрьеэтэй тэмцэх эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Д аминдэм нь сүрьеэгээс  сэргийлэх олон улсын туршлага нь Монгол хүүхдүүдэд ямар тун, ямар хэмжээгээр уувал тохиромжтойг судалж байна” гэв.



“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал “Бидний судалгаанд ашиглаж байгаа Д аминдэм нь  АНУ-ын Тишкон корпорацид үйлдвэрлэсэн. Тус Д аминдэмийн идэвхт бодисын тун байх ёстой хэм хэмжээндээ тохирсон, баталгаат хоёр жилийн хугацаандаа үйлчилгээ үзүүлнэ гэдэг чанарын баталгааг  бие даасан олон улсын тусгай лабораториор баталж гаргаж өгдөг.  Хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй. Энэ судалгаанд хамрагдсан 6-13 насны 9814 хүүхэд сүрьеэгийн далд халдварын шинжилгээнд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарсан. Эдгээр бүх хүүхдүүдийг судалгааны багтай хамтраад сүрьеэгийн үзлэг, нарийн шинжилгээ  хийхэд 129 хүүхэд  идэвхтэй    сүрьеэтэй гэж оношлогдоод  зарим хүүхдүүд нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, зарим нь тухайн дүүргийнхээ эмнэлэгт  эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин үлдсэн 700 гаруй хүүхдүүд хяналтад  байгаа. Эдгээр хүүхдүүдийг долоо хоног бүр ханиад хүрсэн үү?, жин буурсан уу? гэх сүрьеэгийн илрүүлгийн асуумжаар хяналт, урьдчилан сэргийлэлт байнгын идэвхтэй илрүүлгийг тогтмол хийж ирсэн” хэмээн ярьсан юм.

Тэд судалгааны талаар худал ташаа мэдээллийг олон нийтэд цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж судалгааны ажилд ноцтой хохирол учруулж байгаа “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ-ыг бид зохих хууль ёсны  байгууллагад хандана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 35 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 37 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 38 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 40 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 41 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 41 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 42 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 45 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 46 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 46 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 47 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 53 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 54 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 55 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 57 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 30 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 34 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 14 цаг 3 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 14 цаг 4 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top