x

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан боллоо

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод зохион байгуулагдлаа.   

Тус хуралдаанд Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн албаны болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын салбарын сайд нарын анхдугаар хуралдаанаар 2016 онд “Цайны зам”-ын олон улсын холбоог байгуулсан ба тус холбоонд Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын 5 муж, хот гишүүнээр элссэн байсан бол энэ удаагийн арга хэмжээний үеэр Сүхбаатар аймаг гишүүнээр элсэн батламжаа авлаа.

Хуралдааны үеэр “Цайны зам”-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцлийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сайжруулах, дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүллээ.

Гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Мөн “Цайны зам”-ын соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, “Цайны зам”-ын соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдав. 

Монгол Улсыг зорин ирдэг жуулчдыг ОХУ, БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129094 жуулчин, БНХАУ-аас 163991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 17.2 болон 12.1 хувиар тус тус өссөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 13 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 6 цаг 17 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 6 цаг 18 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 6 цаг 46 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 6 цаг 48 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 6 цаг 52 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 6 цаг 56 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 7 цаг 4 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 7 цаг 7 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 7 цаг 19 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 7 цаг 31 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 7 цаг 35 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 7 цаг 36 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 9 цаг 13 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 9 цаг 13 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 9 цаг 26 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 9 цаг 27 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 9 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 9 цаг 32 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 9 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top