Авлигатай тэмцэх газар нь Шударга ёс, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг Боловсрол, соёл, шинжлэх спортын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд АТГ, БСШУСЯ хамтран боловсрол, соёл урлаг, спортын салбарынханд хандан соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэгч нь байх уриалгыг гаргажээ.
Энэхүү уриалгыг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит 26 сургуулийн захирал, 48 цэцэрлэгийн эрхлэгч нар, Хан-Уул дүүргийн 18 сургуулийн захирал, 29 цэцэрлэгийн эрхлэгч нар дэмжиж багш, сурган хүмүүжүүлэгч хүмүүс нийгэмд соёл, шударга ёсыг түгээгч байж, манлайлал, зөв үлгэр дуурайлалаараа эргэн тойрондоо нөлөөлж байх ёстой гэв.
Бусад байгууллага, хамт олныг ч энэхүү уриалгад нэгдэн хүн бүр, иргэн бүр соён гэгээрүүлэгч байж, нийгмийн буруу хандлага, сэтгэлгээг өөрчлөх ажлыг дор бүрнээ хийхийг уриалж байна.