x

НЗДТГ-ын "Явуулын ажлын байр" хэрхэн ажиллах журмыг баталлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай, “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын ажлын байрны үйл ажиллагааны журам”-ын танилцуулгын талаар хэлэлцэв.

“Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 6 бүлэг 11 заалт бүхий журмын төслийг боловсруулсан” хэмээн НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.  Энэхүү журмын төсөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг тусгаж өгчээ. Мөн явуулын үйлчилгээний хуваарь, нутаг дэвсгэр, оролцогч байгууллагыг сар бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баталж, үр дүнг улирал тутам нийслэлийн Засаг даргад мэдээлж байхаар тусгасан байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Явуулын ажлын байрнаас үзүүлэх төрийн үйлчилгээг үр дүнтэй, өндөр зохион байгуулалтай иргэдэд түргэн шуурхай үзүүлдэг байх ёстой. Мөн явуулын ажлын байрны үйлчилгээг хэвийн тогтвортой явуулахад чиглэсэн техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж дотоод гадаадын дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ. Зөвлөлийн гишүүдийн олонх нь төслийг дэмжсэнээр уг журам батлагдлаа.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хийсэн танилцуулгадаа “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасч тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан” хэмээлээ. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн дэмжсэнээр журмыг баталлаа.

Дараагийн асуудал “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” талаар нийслэлийн Үйлдвэр Инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тус үйлдвэрлэл, технологийн паркийг захиргаа, технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн цогцолбор, ноос ноолууран эдлэлийн цогцолбор, арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэлийн цогцолбор, дундын эзэмшил гэх зэргээр нийт 36.8 га газарт төлөвлөсөн байна. Паркийг 2019-2022 он гэхэд байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 500 орчим ажлын байр бий болох аж. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжсэнээр НИТХ-д өргөн барихаар болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 14 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 6 цаг 18 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 6 цаг 19 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 6 цаг 47 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 6 цаг 49 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 6 цаг 53 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 6 цаг 57 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 7 цаг 5 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 7 цаг 8 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 7 цаг 20 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 7 цаг 32 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 7 цаг 36 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 7 цаг 37 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 9 цаг 14 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 9 цаг 15 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 9 цаг 27 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 9 цаг 29 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 9 цаг 32 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 9 цаг 33 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 9 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top