x

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан 1.5 тэрбумын, гурван давхар хаусыг битүүмжиллээ

"Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан Хан-Уул дүүрэг дэх "Цэцээ гүн" хотхоны 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй, гурван давхар хаусыг ШШГЕГ-аас өнөөдөр битүүмжиллээ.

Битүүмжлэх мэдэгдлийг түүнд хүргүүлсэн бөгөөд, уг мэдэгдэлд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын өмчлөлийн В1- 3 давхрын үл хөдлөх хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгажээ.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдон, томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авчээ.

Түүнийг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авсан орон сууцаа чөлөөлж өгөөгүйгээс үүдэн уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон юм.

Улмаар 2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн" гэдэг шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү УБТЗ-ын өмч болох дээрх хаусыг албадан чөлөөлж, битүүлжиллээ.

Харин УБТЗ ХНН-ийн төлөөллийн хэлснээр "Шүүхийн шийдвэрийн дагуу "түлхүүрээ хүлээж ав" гэснийх нь дагуу энд ирсэн. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан.

УБТЗ нь залуу төмөр замчдадаа орон сууцын хөнгөлөлт гэж нэг хүнд дөрвөн сая төгрөг өгдөг. Энэ байрыг чөлөөлж бидэнд өгөх юм бол нийт нэг тэрбум  484 сая төгрөгийг хуваагаад, 371 залуу төмөр замчинд орон сууцын урьдчилгаа болгож өгөх боломжтой төлөв харагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дууссаны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран дуудлага худалдаа зохион байгуулаад олсон орлогоо 371 ажилтандаа орон сууцны хөнгөлөлт болгож өгөх төлөвлөгөө байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цаг 16 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 6 цаг 20 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 6 цаг 21 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 6 цаг 49 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 6 цаг 51 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 6 цаг 55 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 6 цаг 59 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 7 цаг 7 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 7 цаг 10 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 7 цаг 22 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 7 цаг 34 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 7 цаг 38 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 7 цаг 39 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 9 цаг 16 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 9 цаг 17 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 9 цаг 29 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 9 цаг 31 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 9 цаг 34 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 9 цаг 35 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 9 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top