x

Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун хэлэхдээ "1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлох хэрэгтэй. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирэх онд 3 дахь удаагийн экспо болно. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айчлал нь манай хоёр хотын хувьд шинэ салбар, шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байна" гэлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хөх хотын намын хорооны дарга таньтай анх удаа уулзалт хийж байна. Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хотдоо найрсаг хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хот тохижилт, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Ялангуяа ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хот нь ногоон байгууламжаа богино хугацаанд нэмэгдүүлсэн. Манай хоёр хот цаг агаарын хувьд ижил, тулгамдсан асуудлын тухайд ч агаарын бохирдлыг бууруулах байдаг. Тиймээс Хөх хотын ногоон байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотын тохижилтыг хийж, Хөх хотын нэрэмжит гудамж байгуулах саналтай байна” гэж хэллээ.

Мөн аялал жуулчлалын салбар ч чухал байр суурь эзэлж байна. Агаар болон төмөр зам, авто замын тээврийн хэрэгсэл хөгжиж, дэд бүтэцтэй болсон хоёр хот энэ салбарт илүү үр дүнтэй ажиллах бололцоотой гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалт, хэлэлцээний дараа дээрх төслүүдийг хоёр хот хамтран хэрэгжүүлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар гэрээн гарын үсэг зурлаа.

Хөх хот нь 3.1 сая хүн амтай. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 274 тэрбум юаньд хүрсэн. Газар тариалан, мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 9 цаг 33 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 9 цаг 34 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 9 цаг 36 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 9 цаг 38 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 9 цаг 38 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 9 цаг 39 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 9 цаг 40 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 9 цаг 42 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цаг 44 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 11 цаг 44 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 11 цаг 45 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 11 цаг 50 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 11 цаг 51 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 11 цаг 52 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 11 цаг 54 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 12 цаг 27 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 12 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 31 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 14 цаг 1 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 14 цаг 1 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top