Энэ сарын 18-ны өдөр Ховд аймаг Булган сумын нутэг дэвсгэр Булган голын ойролцоо амьдардаг ой зургаан сартай эрэгтэй хүүхэд ээжийгээ бие засаад ирэх хооронд Булган голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр 15:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын нутагт 56 настай эрэгтэй Б нь Орхон голд орж байгаад живж нас барсан хэрэг гарсныг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Тодруулбал, Талийгаач Б нь хоёр найзын хамт голын эрэг дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд сэрүүцэх зорилготой Орхон голд орж, живж нас барсан байна.
Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй, голын усны түвшин эрс нэмэгдсэн байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол усанд оруулахгүй байх болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



