x

ОБЕГ-ыг цэргийн гавьяаны одонгоор шагналаа

Монгол Улсад Онцгой байдлын байгууллагыг үүсгэн байгуулсны 15 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна.

Энэ түүхэн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан үе үеийн албан хаагч, аврагчдын байгуулсан алдар гавьяа, бахархам үйл хэргийг үнэлж, Монгол Улсын төр, ард түмний нэрийн өмнөөс Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг хүндэтгэлийн туганд нь заллаа.

Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, хатагтай Биата Транкман, МУЗН-ийн нарийн бичгийн дарга Л.Болормаа нарын хүндэт зочид болон Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, хэлсэн үгэндээ,

"Онцгой байдлын албаны  бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, албан хаагчдын бие мэргэжлийн ур чадвар дээшлэн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтнэмэгдэж, албан үүргээ гүйцэтгэх чадвартай болсон.

Мөн Онцгой байдлын албыг анх байгуулж, Монгол Улсын сайд, Шадар сайдын хувиар гурван удаа удирдан ажиллахад хамт хүчин зүтгэж байсан үе үеийн дарга, удирдлага, аврагч, албан хаагчдад талархал илэрхийлье.

Гал түймэр, цасан нуранги, шуурга, зуд, халдварт өвчин зэрэг байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөл, гамшиг, ослын голомтод цаг наргүй хүчин зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй хангамж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахын төлөө Монгол Улсын төр, засаг шат дараатай арга хэмжээ авна.

Ард иргэдийн аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн болон бусад гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бүх боломжийг бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл юм.

Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг хөгжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх,гамшгийг тэсвэрлэх, эрсдэл даах чадвартай төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийг даван туулах, сэргээн босгох чадвартай байхад онцгой анхаарна" гэлээ.

Хүндэтгэлийн хурал Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнах ажиллагаа үргэлжилж байна. 

2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурийг тавьжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг, зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулаад ийнхүү 15 жил болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 3 цаг 22 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 3 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 3 цаг 38 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 цаг 43 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 3 цаг 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 4 цаг 0 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 4 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 16 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов...
Top