x

Орос “Шөнийн супер анчин” нисдэг тэргээ Сирид туршлаа

Оросууд “Шөнийн супер анчин” хэмээн нэрийдсэн байлдааны шинэ Ми-28НМ нисдэг тэргээ Сирид амжилттай туршсан бөгөөд удахгүй зэвсэглэлд нийлүүлэх гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2028 он гэхэд цэрэг сансрын хүчинд ийм нисдэг тэрэг 100 ширхгийг нийлүүлнэ гэжээ.

“Ми-28НМ нь өдөр шөнийн ямар ч үед, цаг агаарын ямар ч нөхцөлд байлдааны үүрэг гүйцэтгэж цохилт өгөх чадвартай. Байлдааны энэ нисдэг тэргийг Ми-28Н нисдэг тэргэнд суурилуулан бүтээсэн ч зарим шийдлээрээ давуу” гэж Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа “Царьград” хэвлэл нийтэлжээ.

Шинэ нисдэг тэрэгний гол онцлог нь радио локацийн Н025Э станцтай, радар нь сэнсний дээр байрлаж газар зүйн дүрслэл хүлээн авч байх, бас нисэг тэрэг эсрэг талынхандаа харагдахгүй үл үзэгдэх чадвартай гэнэ.

“Энэ машиныг хуурай замын цэрэгт тулааны талбарт олон зориулалтаар ашиглаж болно” гэж Цэргийн нисэх хүчин, агаараас эсэргүүцэн хамгаалахын дөрөвдүгээр армийн командлагч дэслэгч генерал Валерий Горбенко тэмдэглэж байна. Нисдэг тэрэг явган цэргээс аваад танк, бусад нисдэг тэргийг ч устгах гээд өргөн чадвартай гэнэ.

Мөн Орос бас энэ оноос байлдааны Ми-35М, Ми-35МВ нисдэг тэрэгнүүдээ шинэчлэн сайжруулах өргөн хүрээний ажил эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд шинэ хуягт кабин, хөдөлгүүрийг сольж, алсын харааны дуран, радио электрон төхөөрөмж, зенитээс хамгаалах цогцолбор суулгаж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгалаах яам тэмдэглэсэн байна.

Х.Өлзийбаяр

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.213)
    Гайхалтай, баяр хүргэе.
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 1 цаг 30 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 1 цаг 57 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 4 цаг 39 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 4 цаг 50 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 5 цаг 6 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 5 цаг 18 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 5 цаг 24 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 5 цаг 30 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 5 цаг 34 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 21 цаг 33 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 22 цаг 29 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл...
Top