“Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл-Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт Монгол, Солонгосын анхдугаар чуулган энэ сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Чуулганд Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны удирдлагууд болон тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 25 төлөөлөгч оролцоно. Чуулганы дараа буюу энэ сарын 24-ний даваа гаригийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д Монгол, Солонгосын талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.



