Улсын төсвийн 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Хэнтий аймгийн Даланжаргалан Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай 50 км автозамын ажил эхэлжээ. Тус замын гүйцэтгэгчээр “Билэгт зам” ХХК шалгарсан бөгөөд зураг төслийн дагуу улаан шугам хүлээн авах, цэгүүдээ тогтоох зэрэг ажлуудаа эхлүүлж байгаа юм.
Энэ оны хувьд улсын төсөвт 5 тэрбум төгрөг шийдвэрлэгдсэн тул газар шорооны ажлуудаа эхлүүлж, гурван гүүр, 86 ус зайлуулах хоолойг байгуулна. Харин ирэх онд хатуу хучилттай замаа тавих бөгөөд 2020 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.



