x

Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.

Тэмцээний нээлтэд Хотын захирагч С.Амарсайхан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын оршин суугчдын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг. Тийм учраас бүх нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллах ёстой. Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөдөлгөөнийг хот даяар өрнүүлэх зорилгоор мөсөн спортын ордон, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай, нийтийн эзэмшлийн спорт талбай, цогцолбор байгуулах зэрэг ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эхлүүлээд байна. Бид Улаанбаатар хотноо чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг зэрэг багийн болон ганцаарчилсан спортын 20 орчим төрлийн тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бол энэ удаад нийслэлчүүддээ спортын гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж Азийн шилдэг гимнастикчдийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн боллоо.

Тив дэлхийн тэмцээний шилдэг тамирчдын  үзүүлбэрийг дэргэдээс нь харж, тэднээр бахархаж, тэднийг үлгэр дуурайлал болгож, спортын гимнастикаар хичээллэх, бие бялдараа өв тэгш хөгжүүлэх, чийрэгжүүлэх, амжилтад хүрэх зориг эрмэлзлэл манай хүүхэд, залуусын дунд бий болно гэдэгт итгэж байна. Азийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн тамирчид, дасгалжуулагчид та бүхнийг нарлаг Монгол улсад, бидний хот Улаанбаатарт тавтай зочлохыг хүсье” хэмээлээ.

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах тэмцээнийг дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулахаар БНХАУ-ын “AOSHI” компанийн 18 хүнтэй баг ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 0 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 9 цаг 6 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 45 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 9 цаг 54 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 12 цаг 5 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 12 цаг 6 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 12 цаг 7 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 12 цаг 9 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 12 цаг 10 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 12 цаг 11 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 12 цаг 12 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 12 цаг 14 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 12 цаг 16 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 12 цаг 17 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 12 цаг 18 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 12 цаг 20 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 12 цаг 21 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 12 цаг 23 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 12 цаг 24 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 12 цаг 25 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top