x

СЗХ-ны дарга С.Даваасүрэн дампуурсан Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг сунгах гэж байжээ

 

“Монкорд” ХЗХ хоршоо дампуурч, мянга мянган хадгаламж эзэмшигчид хохирсон хэдий ч Санхүүгийн зохицуулах хороо, энэ байгууллагын дарга С.Даваасүрэн хоршооны дампуурлыг чимээ аниргүй өнгөрөөх гарцыг эрэлхийлж сууна.

С.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдоод гурван жил өнгөрчээ. Харин өнөөдөр дампуурал нь яригдаж буй Монкорд ХЗХ-ны үйл ажиллагаа 2016 оноос хөндөгдсөн бөгөөд С.Даваасүрэнг ажлаа авсан 2016 онд нэг, 2017 онд гурав, 2018 онд 60 хадгаламж эзэшигч иргэн СЗХ-нд хандан “Монкорд” ХЗХ-ны үйл ажиллагаа нэг л биш, шалгаж өгнө үү гэсэн өргөдлийг өгч байжээ.

Гэвч С.Даваасүрэн тэдний өргөдөл гомдлыг огт хэрэгсээгүй байна. Харин ч эсрэгээр ХЗХ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь сунгаж, өргөдөл өгсөн иргэдийг  “Энэ бол ядарсан хоршоо, хүнд байдалд орчихоод байна. Зөрчлийн хуулиар нэг иргэний гомдолд хоёр сая төгрөгийн торгууль тавигдана. Ингэж торгууль төлүүлж, хоршооны эдийн засгийн унагааж болохгүй. Нэмээд өндийж байгаа эдийн засаг унана, долларын ханш унана. Та нар өргөдөл өгөөд хэрэггүй” хэмээн хаацайлан хамгаалсаар ирсэн байх юм.

Санхүүгийн нарийн мэдээллийг сөхвөл Монкорд ХЗХ-эд 2012 оноос хойш зөрчлүүд илэрсээр байжээ. СХЗ тус Хадгаламж зээлийн хоршоог 2012 онд шалгаад хангалтгүй, 2014 онд 58.3 хувь хангалтгүй, 2015 онд хангалттай, 2017 онд хангалтгүй гэж дүгнэсэн. Гэсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй, эсрэгээр тусгай зөвшөөрлийг нь сунгаад яваад байсан нь хамгийн их анхаарал татсан асуулт болж байна.

Энэ үед шаардлагатай арга хэмжээг авсан бол өнөөдөр 3000 гаруй хохирогч, 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол яригдахгүй байж болох байв. Арилжааны банкны зээлийн хүү 17.8 хувь. Гэтэл ХЗХ-ны зээлийн хүү 34-39 хувийн хүү тооцон олгож байгаа. Дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүү иргэдийг хошууруулж байгаа.

Иргэдийн итгэлийг ийн татаж, бэлэн мөнгийг нь хураасны эцэст ХЗХ-г дампууруулж буй эзэд, төрийн зүгээс хяналт тавих ёстой Санхүүгийн зохицуулах хороо хоёрын дунд ямар нэгэн үл харагдах холбоос үүссэн байхыг үгүйсгэх аргагүй баримтуудыг энэ удаа дэлгэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын хэлтэс 2018 онд “Монкорд”-ыг татан буулгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг даргадаа өргөн барьж байжээ. Хачирхалтай нь С.Даваасүрэн дарга Хяналт шалгалтын хэлтсийнхээ энэ саналыг огт авч хэрэгсээгүй.

Илэрсэн зөрчил дутагдлын дагуу торгууль оногдуулж, үүссэн хүндрэлийг дараагийн шатны байгууллагад танилцуулж, асуудлыг шийдвэрлэх эрхтэй улсын байцаагчдынхаа саналыг тоогоогүй С.Даваасүрэн дарга Монкорд ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгах гэж байгаад баригдсаныг Санхүүгийн зах зээлийн зөвлөлийнхөн УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ дурдсан байх юм.

Иргэдийн өргөдөл гомдлыг буцаалгаж, улсын байцаагчдынхаа саналыг нохой хуцсанаас долоон дор хэмжээнд хүлээж авсан С.Даваасүрэнд Монкорд ХЗХ-г хамгаалах ямар шаардлага байсан бэ?

2012 оноос хойш Монкорд” ХЗХ аудит тайлангаа худлаа мэдүүлж ирсэн байна. Тэд Санхүүгийн зохицуулах хороо битгий хэл Сангийн яаманд ч худлаа мэдээлэл явуулж байжээ. Хоёр өөр тайлан гаргаж байсан нь баримтаар илэрсэн бөгөөд Монкорд ХЗХ нэг төрлийн санхүүгийн луйвар үйлдэж байсан аж.

Тус ХЗХ-ны хүү 30-33 хувь. Энэ бол мөнгө хүүлэх үйл ажиллагаа. Харин ард нь иргэдийн мөнгийг завшин мөнгө угаах, улстөрчид рүү мөнгө илгээх зэрэг хууль бус үйл ажиллагаанууд явагдсан байж болохыг ч хохирогчид нь ярьж байна. Тухайлбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тус ХЗХ-ноос мөнгө нэлээд их гарсан. УИХ-ын сонгуульд зарцуулагдсан, нэр бүхий гишүүдэд очсон гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад очжээ.

СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монкорд ХЗХ-ны гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа нар дунд сургуульд хамт сурч байсан. Хоёул Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн. Мөн хоёул 1990-ээд оны дундуур МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж байжээ.

С.Даваасүрэн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон. Түүнийг энэ ажлыг авахад улс төрийн хүрээнд С.Даваасүрэн бол М.Энхболдын хүн хэмээн тодорхойлж байсан.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хэрвээ Монкорд ХЗХ-ноос их хэмжээний мөнгө гарсан нь үнэн. Энэ нь тодорхой улстөрчдийн гарт очиж, тэдний сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилт болсон гэх мэт хардлагууд хэрвээ үнэн бол С.Даваасүрэн СЗХ-ны даргын албан тушаалыг 60 тэрбумын схемийн төлбөр тооцооны дагуу олж авсан уу гэсэн асуудал дагаад бас хөндөгдөх л болно.

Д.ТУНГАЛАГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • .Mrs VICTORIA JOHNSON (129.56.85.85)
    Та 10,000 еврогоос 10.000.000 еврогийн (бизнес, аж ахуйн нэгжийн зээл, хувийн зээл, моргежийн зээл, автомашины зээл, өр нэгтгэх зээл, венчурын хөрөнгө, эрүүл мэндийн зээл гэх мэт) зээлийг олгох ШАЛГАЛТТАЙ САНХҮҮГИЙН КОМПАНИ хайж байна уу? )) Эсвэл та ямар нэгэн шалтгаанаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахаас татгалзсан уу? Одоо өргөдөл гаргаж, 3 хоногийн дотор боловсруулж, баталж, санхүүгийн бодит зээлийг аваарай. ПАСИФИК САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛ байна. Зээлийн төлбөрийг зээл хүлээн авснаас хойш 1 (нэг) жилээс эхэлж, зээлийн хугацаа 3-35 жил байна. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИУЦЛАГА, ХҮРГЭЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ажлын 2 өдрийн дотор ХУРАЛДАА, Энэ захидлаар бидэнтэй шууд холбоо бариарай: pacificfinancialloanfirm@gmail.com Дараахь мэдээллийг бидэнтэй холбоо бариарай. Бүтэн нэр: ____________________________ Зээл авахад шаардагдах хэмжээ: ________________ зээлийн хугацаа: _________________________ Зээлийн зорилго: ______________________ Төрсөн өдөр: ___________________________ Хүйс: _______________________________ Гэр бүлийн байдал: __________________________ Холбоо барих хаяг: _______________________ Хот / шуудангийн хаяг: __________________________ Улс: _______________________________ Мэргэжил: ____________________________ Гар утас: __________________________ Нэн даруй хариу авах хүсэлтээ pacificfinancialloanfirm@gmail.com хаягаар илгээнэ үү баярлалаа Гүйцэтгэх захирал ноён ВИКТОРИЯ ЖОХНСОН
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
  • Гишүүн (202.126.89.19)
    Хохирогч гишүүдийн эрх ашгийг хамгаалж Монгол улсын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг тэр дундаа санхүүгийн эрх чөлөөг сахин хамгаалж байх ёстой газар өөрсдийнхөө арьсыг хамгаалж сандал ширээтэйгээ зууралдах суусаар олон жил сар өнгөрлөө. Даваасүрэн гэгч онол ярьсаар гаргалгаа шийдэлгүй ажил хийсэн нэр зүүж олон арван мянган хүний амь амьдралаар тоглож байгаагаа ухаарахгүй яваа хүнд сурталтан завхруулж дуусгалаа. Одоо болих хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.161.34)
    Davaasuren ichihgui uuriin fb deeree gutgeleg, alban tushaal bulaatsaldsan hunii gujir gutgeleg, uuriiguu ene salbariig sain avch yavaa meteer bichij bh yum. Ichij amidraarai, Monkordiig dampuurch bhad uuruu yag yu hiij, yamar arga hemjee avsan bolood gujirdlege meteer bichij chadaj bnaa.
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Irgen (202.179.25.64)
    Zuv shde, ene setguulchiig demjij baina, uneniig erelhiilj baigaa setguulchid bayarlalaa, hohirogchdiin tuluu zorig gargan duugarch baigaad. Ene bol gants Moncordiin asuudal bishee! Uunii tsaana Mongoliin 300 garui XZX-nii gishuudiin erh ashig baigaa gedgiig SZX oilgoh heregtei! Hair nairgui dampuuruulchihaad l, hergiin ezdiig ni haatsailaad baival XZX gedgee HUULIAR HORIGLOCHIH L DOO! Buh Horshoodiin gishuudiig MUNGUU TATAJ bankand hadgaluulahiig URIALJ baina!
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Даваасүрэнг эсэргүүцэгч (192.230.35.154)
    санхүүгийн зохицуулах хороог Даваасүрэнгээр удирдуулахгүй гээд санал асуулага аваад үзэх үү 100ны 99,9 % дэмжинэ СЗХ г самарч байна өнөөдөр 60 тэрбум, ЖДҮ, капитал, Жастын Батхүү гэж асуудал яригддаг хохирлыг барагдуулж чадаж байгаа мөртлөө энэ муу монкордын ядарсан гишүүдийг малаас дор үзэж байгаа ганц л хүн байна Даваасүрэн үнэнийнэ хэлсэн хүний араас биш хохироосон гишүүдийн төлөө ажиллаж болох байсан даанч чадваргүй сэтгэлгүй хүн юм бичил санхүүгийн салбарыг унагаж байна даваасүрээн чи зайл монкордоос болж бусад хоршоод ганхаж байгаа нь үнэн шүү
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Даваасүрэнг эсэргүүцэгч (192.230.35.154)
    СЗХ ны үнэн дүр төрх нь энэ ш дээ та нар юуг нь хэнээс нуугаад байгаан Даваасүрэн, Долгорсүрэнгийн бөгс долоогчид л ийм хачин юм бичээд байхын ард иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна та мэтийн арчаагүй өчүүхэн хувриа хичээгсэдээс болж маш их хүүхэд хохирч байна бидний ирээдүй та нөхдөөс болж хохирох ёстой юмуу хувалзуудаа
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин19 (202.21.125.142)
    Хариуцсан ажлаа мэддэггүй ийм хүмүүс аливаа байгууллагыг удирдахаар ийм л байдалд хүрч байгаа юм даа. Байгууллагыг удирдаж байгаа хүн, би ХЗХ-г хариуцдаггүй, ажлаа бид нар хуваагаад авсан гээд хээв нэг тайлбарлаад сууж байгаа хүн яаж энэ байгууллагыг удирдах вэ? ХЗХ-ны гишүүд одоо мөнгөө аваад банканд хадгалуулах хэрэгтэй, гэхдээ банк дампуурвал 20 сая хүртэл мөнгийг чинь л буцааж олгоно шүү, Капитал саяхан дампуурчлаа бас. энэ нь Монголбанк, СЗХ хяналт шалгалтаа тавьж чаддаггүйг харуулж байна. Эрсдлээс урьдчилан сэргийлэх чадваргүй байна. Тартагт нь тултал явуулж байж л дээ мэдэрч байна. Чаддаг хүмүүст ажлаа өгьөөр юм, юунд нь шигдээд суудаг байна даа???
    2019 оны 06 сарын 20 | Хариулах
  • сэтгүүлч (66.181.166.136)
    сунгах гэж байжээ.., гарцыг эрэлхийлж сууна.., хэрвээ үнэн бол.., авсан уу гэсэн асуудал дагаад бас хөндөгдөх л болно.., гэх зэргээр хүний оюун бодолд ороод далдыг харж бичсэн материал юм уу? Нэг ч баримт алга. Муусайн хөлснийхөн сэтгүүл зүйг ингэж доош нь хийхгүй ээ. Хүний нэр төрд ингэж халдахгүй ээ. Лааг нь бариад зогсч бсан юм шиг төсөөллөөрөө бичихгүй ээ. Муу бодлоо сайтуудад ингэсэн байгаасай гэсэндээ зохион оруулж, уншигчдыг доромжлохгүй ээ. Д. Тунгалаг гэж ямар сэтгүүлч бна? Хоосон нэрээр тачаадаад хэрэггүй ээ. Хууль дүрэм сэтгүүл зүйн зарчим, ёс зүй хаана бна? Бодит бус мэдээлэл нуугдмал зорилготой бдаг.
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
    • Зочин
      За учрыг нь мэдээгүй байж юун ч их өмөөрдөг юм бэ дээ, чимээгүй л байна биз. Сэтгүүл зүй доош ороогүй харин ч үнэн мөнийг олохын төлөө яюж байгаа юм биш үү? Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ дээ гэж үг байдаг даа
      2019 оны 06 сарын 19
    • Зочин
      Чи өөрөө харин хөлсний бичээч биш үү. СЗХ- ны Даваасүрэн болон түүнийг тойрон хүрээлэгч нар нь ажлаа хууль ёсны дагуу хийсэн бол өнөөдөр ийм олон хүн ингэж хохирохгүй байсан юм. Бид юунд найдаж ХЗХ-д мөнгөө хадгалуулав. Энэ тусгай зөвшөөрөл, үйл ажиллагааг нь хянаж, шалгадаг төрийн байгууллагад л найдаж, найдвартай гэж бодсоны үндсэн дээр. Гэтэл энэ мэт ажлаа мэддэггүй, авилгач, чадваргүй юмнуудаас болж олон хүн хохирч үлдлээ. Хүн болгон санхүүгийн тайланг тэр болгон уншиж чадахгүй, тайлан будлиантай байна гэдгийг мэдэж чадахгүй, гишүүд нь тэр тайланг нь хараад ашигтай л ажиллаж байгаа юм байна гээд итгэдэг, харин үүнийг нь мэргэжлийн зүгээс хянах үүргийг СЗХ хүлээж байгаа, гэтэл тэд хянаж чадаагүй, тийм сэтгэл ч байгаагүй, хэдэн төгрөг аваад л нүдэн балай чихэн дүлий болсон авилгачид. Харин одоо асуудал гараад ирэхээр гишүүд нь хянах ёстой, та өөрсдөө хянаж чадаагүй гэж өөрсдөөсөө зайлуулж байдаг, тийм л юм бол яах гэж тэр тусгай зөвшөөрөл гээчийг өгч, СЗХ хянах шалгах эрхийг авсан юм бэ, СЗХ л бид бүхний итгэлээр тоглож, хулгайчдад боломж олгосон.
      2019 оны 06 сарын 19
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 7 цаг 51 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 7 цаг 55 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 7 цаг 56 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 8 цаг 24 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 8 цаг 26 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 8 цаг 30 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 8 цаг 34 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 8 цаг 42 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 8 цаг 45 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 8 цаг 57 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 9 цаг 9 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 9 цаг 13 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 9 цаг 14 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 10 цаг 51 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 10 цаг 51 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 11 цаг 4 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 11 цаг 5 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 11 цаг 9 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 11 цаг 10 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 11 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top